СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-04-26

90 гаруй сая ам.долларын векселийн хэрэг буюу концессоор барьсан төмөр, авто замаа хураалгасан түүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Олон нийтийн дунд Эрдэнэтийн 49 хувь буюу “Сахал” Д.Эрдэнэбилэгийн талынхан Засгийн газарт ээлж дараалан ялагдсаар байна. Хураалгаж, баривчлагдаж байцаагдсаны  эцэст нь эрх баригчидтай тохирох саналыг илээр хүргүүлсэн ч тоож хариу өгсөнгүй.

Энэ хугацаанд тэд эдийн засгийн маш их хохирол хүлээж байгаагийн нэг нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах . Концесс ёсоор Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт “барих шилжүүлэх” нөхцлөөр тавиад төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн өгчээ. Энэ нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн нэг чухал хэсэг байж. Гэхдээ барьсан төмөр болон авто замаа ашиглах ёстой байсан ч өдгөө засагт хураалгаад байна.

Концесс авсан түүхийг товч дурдахад, Засгийн газрын 2014 оны 69-р тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг “"Кью Эс Си"”-тэй байгуулах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд (Н.Батбаяр.Сур)-д олгож, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд тус компанид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрхи тогтоолын дагуу ЭЗХЯ нь "Кью Эс Си" компанитай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээ -г 30 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээны гол заалт нь өнөөх төмөр болон авто зам байсан. Яам компани хоёр гэрээлсний дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны 9-р сард 364-р тогтоолоороо  тус ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу 2016-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт даалгажээ.

Уг нь . Гэрээ байгуулагдсаны дараа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нь Сангийн сайд Б.Болорт концессын төлбөрийг мөнгөн эсхүл вексель хэлбэрээр хийж өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлсэн байна (Ч.Сайханбилэгийн Засгийн газрынхан Эрдэнэтийн 49 хувийг авах эсэхийг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны бичлэгийг эндээс үзнэ үү).

Үүнээс хойш гурав  хоногийн дараа “"Кью Эс Си” нь төлбөрийг вексель хэлбэрээр авах хүсэлт гаргасныг хангажээ. Ингээд төмөр замын төсөлд 183 тэрбум 608 сая, авто замын төсөлд 57 тэрбум 163 сая төгрөгийг тус тус концесс эзэмшигчид улсаас олгосон аж. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаар Эрдэнэтийн 49 хувийнхантай хийх тэмцэл ширүүсч өнөөх 2015 оны 364 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх шалтгаанаар цуцалсан.

гэжээ. Энэ гол нөхцөл байж болох ч нөгөө нэг чухал үндэслэл нь "Кью Эс Си” компаний “гарал үүсэл, садан төрлийн” холбоотой байсанд байна.

“Садан төрлийн” холбоог нь тогтоох гэж ХЗДХЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нэлээд ажиллажээ. Ингээд "Кью Эс Си” компанийг Худалдаа хөгжлийн банктай харилцан хамааралтай болохыг нь тогтоожээ. Тус банк нь 2016 оноос “Монголиан нэшинл рийр ийрт корп” ХХК, “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа бөгөөд “"Кью Эс Си”” ХХК нь “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 100 хувь эзэмшиж байсан байна. “Юнайтед энержи систем” ХХК-ийн хувьцааны 99.82 хувийг 2016 ондоо “Куалитистийл корпорэйшн” ХХК-ийн охин компани болох “"Кью Эс Си”” эзэмшиж байсан гэнэ.

.

Ц.Пүрэвтүвшин Улаанбаатар хотын банкны 99.99 хувийн хувьцааг эзэмшигч Д.Эрдэнэбилэгтэй дараах байдлаар холбогддог аж. Ц.Пүрэвтүвшин нь 2016 оноос “ТДБ секьюритис” ХХК-ийн захирал бөгөөд Д.Эрдэнэбилэг нь тус компанийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байгаад тус 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ц.Пүрэвтүвшинд, улмаар  Ц.Пүрэвтүвшин 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Д.Эрдэнэбилэгийн Тулгад “ТДБ секьюритис” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн байна.

“Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийг анх “Эн Пи Ди Кэй” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд “Эн Пи Ди Кэй” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Ганбат овогтой Хүрэлбаатар (Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбатын хүү.Сур). Харин 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс “Эн Пи Ди Кэй” ХХК-ийг 100 хувь “Оргил смарт солюшн” ХХК эзэмшиж байгаа бөгөөд Ц.Пүрэвтүвшин нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд “Оргил смарт солюшн” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байсан.

Ц.Пүрэвтүвшин нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс гүйцэтгэх захирал, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн хувьцааг дангаараа 100 хувь эзэмшиж байна. “Куалитистийл корпорэйшн” ХХК-ийн 30 хувийг 2014 оны 02 дугаар сарын 03-аас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл “ТДБ секьюритис” ХХК эзэмшиж байсан байна.

“Куалитистийл корпорэйшн” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс “Кью Эс Си” ХХК-ийн 100 хувь хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд “Кью Эс Си” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс “Куалитистийл корпорэйшн” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувь, улмаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн хувьцааг 100 хувь эзэмшиж эхэлсэн байна. Энэ бүхний үндсэн дээр Засгийн газар нь ‘Монголиан коппер корпорэйшн” ХХК нь ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех" улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах явц /хугацаа/-д өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд буюу харилцан хамаарал бүхий этгээд болох “"Кью Эс Си”” ХХК, “Рийверстеүн пропертис” ХХК, “Юнайтед энержи систем” ХХК, “Канетик” ХХК-иудаа ашигласан гэж үзжээ.

Сэтгүүлч Б.Баярбаатар 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.