Засгийн газрын 2016 оны 6-р сарын 9-ний өдрийн хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг "Монголын зэс корпораци" ХХК-д худалдах асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ нь улсын мөнгөөр "Эрдэнэтийг авах ажиллагаа" байсан тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа билээ.
Энэхүү хурлын тэмдэглэлийг нууцаас ил гаргасан бөгөөд уг тэмдэглэлийн нэгээхэн хэсэгт хэн хэн юу ярьсныг доорх бичлэгээс та бүхэн үзнэ үү.
“Эдэнэт үйлдвэр”-ИЙН 49 хувийг хэлэлцсэн хуралдаанд оролцсон сайдууд:
• Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
• Шадар сайд Ц.Оюунбаатар
• Монгол Улсын сайд М.Энхсайхан
• Сангийн сайд Б.Болор
• Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
• Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
• Уул уурхайн сайд Р.Жигжид
• Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
• Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
• Эрчим хүчний сайд Д.Зоригт
• Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа
49 хувийг худалдаг авагч талыг төлөөлж оролцогсод:
• Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон
• Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх М.Мөнхбаатар
• Худалдаа Хөгжлийн Банкны хуульч Ц.Пүрэвтүвшин
Хуралдаанд оролцсон бусад хүмүүс:
• ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго
• ЗГХЭГ-ын хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-эрдэнэ
• Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг
• Засгийн газрын ахлах референт Н.Буяндэлгэр
• Засгийн газрын референт Б.Болор-Эрдэнэ