Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг маргааш 07:00-09:30 цаг хүртэл Улаанбаатарын бүх замын хөдөлгөөнийг хааж хийх юм. Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна хэмээн үзэж байгаа юм. Замын хөдөлгөөн хаасан үеэр түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд үүргээ гүйцэтгэнэ.
Энэ сарын 25-нд 07:00-09:30 цаг хүртэл Саппоро төвийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэлх буюу Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруугийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах бөгөөд уг бүсчлэлээс гарах чиглэлийн хөдөлгөөнийг зөвшөөрөх юм.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Өвлийн бүсчлэлийн дагуу хаах бөгөөд Офирцеруудын ордон биш зүүн 4 зам хүртэл замын хөдөлгөөнийг хаах юм. Замын хөдөлгөөн хаасан дээрх бүсчлэл рүү орох хөдөлгөөнийг хаах бөгөөд гарах хөдөлгөөн нээлттэй байна. Учир нь гамшгийн үед ард иргэд тухайн гамшгаас холдох учиртай учир өвлийн бүсчлэлээс гарч болно. Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэх бөгөөд хөдөлгөөн нээгдэх үеэр хувийн автомашинаас илүү тээврийн хэрэгсэл сонгон зорчихыг уриалж байна" гэлээ.
Тээврийн цагдаагийн албанаас замыг хэсэгчлэн хаана хэмээн мэдээлсэн ч удалгүй зам бүрэн хаана хэмээн мэдээллээ засварласан юм.