Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг маргааш 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбоотойгоор дээрх хугацаанд УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХЯЗГААРЛАНА. Мөн хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах бөгөөд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Өмнө нь Тээврийн цагдаагийн албанаас замыг хэсэгчлэн хаана хэмээн мэдээлсэн ч удалгүй зам бүрэн хаана хэмээн мэдээллээ засварласан юм.