СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-18

Өнөөдрийн сошиал трэнд: Түймэртэй сельфиддэг хотын орлогч Д.Мөнхжаргал хэний хүн бэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, хэдхэн хоногийн өмнө Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон Д.Мөнхжаргалын түймэртэй сельфи өнөөдрийн цахим ертөнцөд шуугиан тариад байна.

МАН-аас зарласан хэвлэлийн бага хурлыг бойкот хийхэд оролцож байсан гэдгээр нь зарим уншигчид түүнийг таньж магадгүй юм. Энэ нь түүнийг намын нүүр царай болоход бэлтгэгдэж байсан, Нийслэлээс давсан амбицтай хүн гэдгийг нь харуулсан үйл явдал гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Түүнийг Хотын дарга С.Амарсайхан болон МАН-ын нөлөө бүхий нэгэн дарга ихэд дэмждэг гэсэн мэдээлэл байна.  

 

 

Дашнямын Мөнхжаргал

Төрсөн он сар өдөр: 1973.05.07

Төгссөн сургууль: 2016 Хүний нөөцийн боловсролын институт, Төслийн менежер, 2015 Duksun womens university, СӨБ-ийн дээд курс, 2005-2007 Монгол Улсын Багшийн Их сургууль, Боловсролын Удирдлагын Магиср, 1993-1997 “Онол” гадаад хэлний дээд сургууль, Англи хэлний орчуулагч, 1989-1993 МУБИС Багшийн коллеж, Бага ангийн багш, 1981-1989 Дунд сургууль

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Англи хэлний багш, орчуулагч, Боловсролын удирдлагын магистр

Ажилласан байдал: 2016 оноос Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2006-2016 “Жаргалан” үндэсний цогцолбор сургууль, Ерөнхий захирал, 2000-2016 Хайп, 1999-2000 Монфорте ХХК, Захирлын туслах, орчуулагч, 1998-1999 Sonlife интернейшнл ХХК, Орчуулагч, 1996-1998 Монцаме агентлаг, Орчуулагч редактор, Игаяс гадаад хэлний сургалтын төв, Гүйцэтгэх захирал

Сонгуульт ажил: 2016 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 2016 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга, 2012-2016 БГД МАН-ын 121 үүрийн дэд дарга хийж байжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.