СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2018-12-20

ШУУД: СЭТГҮҮЛЧИД МАН-Д БОЙКОТ ЗАРЛАЛАА

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Засгийн эрх барьж буй МАН-ын III Бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн билээ. 11 цагт эхэлнэ гэж зар тараасан хурал гэнэтхэн хаалттай болж, нэг ч хэвлэл мэдээллийг дотогш оруулаагүй. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэгч, уншигчдад мэдээлэл хүргэх үүргийнхээ дагуу Тусгаар тогтнолын ордны гадаа өдрийн 11 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажилласан.

Ард түмэн мэдээллийг тэнцвэртэй авах эрхтэй. Намын нэг талыг барьсан мэдээллээр тархиа түгжүүлэх эрхгүй. Ард түмэн тэнэг биш. Гэтэл МАН хоёр тал болоод байгааг бүгд мэдэж байхад хурлыг зохион байгуулагчид зөвхөн намын дарга У.Хүрэлсүхийн талын хүмүүсийн яриаг цаасаар болон дүрстэй мэдээг цахимаар тарааж, хэт нэг талыг барьж ажиллалаа. Үүний нэг илрэл нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн 60 тэрбумын хэргийн тухай ярьсан яриа, мөн МАН-ын Бага хурлаас гэсэн хаягтай Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нарын яриатай мэдээллийн хуудсыг мөн хэвлэлийнхэнд тараасан явдал юм.

Бодит байдал дээр төр нь намын дээр үү, нам нь төрийн дээр үү гэдэг чухал асуулт Бага хурал дээр яригдсан. УИХ-аар томилогдсон УИХ-ын даргыг намын Бага хурал нь хэлэлцэж, тогтоол гаргаж хууль зөрчсөн. МАН-ын Удирдах зөвлөл ч, Бага хурал нь хууль зөрчсөн. Өчигдөр энэ талаар хэвлэлүүд мэдээлсэн. Хаалттай хурлаас монголын хэвлэлүүд энэ талаар нээлттэйгээр мэдээлсэн учир дахин нуршихаа азная. .

Хамгийн гол нь МАН хэвлэл мэдээллийн салбарт хахир хатуу хандлаа. Тэднийг басамжиллаа. Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хөхөө өвлийн хүйтэнд гадаа ажиллуулж, ямархуу хаалттай, нэг талыг барьсан, өрөөсгөл бодлоготой болсноо У.Хүрэлсүх ба түүний талыг баримтлагчид харууллаа.

Иймээс өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа МАН-ын Бага хурлыг монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлахгүй, блоклох шийдэлд хамтдаа хүрээд байна.

Өөрт хэрэгтэй бол уйлан дуугарч дууддаг, өрөөсгөл мэдээ явуулах болохоороо хаалттай болдог байдлын эсрэг сэтгүүлчид нэгдэж чадлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.