Францын хөлбөмбөгийн "Лиг 1"-т албан ёсоор түрүүлэх болзлоо хангаж чадаагүй байгаа ч лигийн хүснэгтийг хол тасархай тэргүүлж буй ПСЖ баг хүснэгтийн хоёрт бичигдэж буй Лилле клубтэй тоглон 5:1 харьцаагаар бут ниргүүллээ.
"Лиг 1"-ийн хүснэгтийг ПСЖ баг 81 оноотойгоор тэргүүлж байгаа бол Лилле клуб 64 оноотойгоор удаалж байна.
Лилле 5:1 ПСЖ
Энэ хоёр баг түүхэндээ 34 удаа учраа тааран тоглоход 10 удаад нь тэнцэн 18 удаад нь ПСЖ клуб хожоод байна. Түүхийг эргэн сөхвөл тэд хоорондоо тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлдэг ба нэг тоглолтод дунджаар 2.3 гоол ордог статистик үзүүлэлт байна. Харин 2015 онд ПСЖ клуб Лиллег 6:1 харьцаагаар бут ниргэж байсан түүх бий. Үүний хариуг Лилле 5:1 болгон авч чадлаа. Тоглолтын эхнээс ПСЖ бүтэлгүйтэж Мбаппегийн гоол отонд тооцогдож Меуниер өөрийн хаалгандаа автогоол оруулж тоглолтыг эхлүүллээ. Энэхүү гоолоос хойш ердөө 4 минутын дараа Бернат тоог тэнцүүлсэн ч ПСЖ клубын азгүйдэл дуусаагүй байлаа.
- Мбаппегийн дахин нэг гоол отонд орлоо.
- 36 дахь минутад гоолын эзэн Бернат улаан хуудас аван талбайг чөлөөллөө.
- Хүн дутуу эхэлсэн хоёрдугаар үед Лилле "гоолоор бороо оруулах" нь тэр. Пепе(51 дэх минут), Бамба(65 дах минут), Сантос(71 дэх минут), Фонте(84 дэх минут)
Францын Лилле болон ПСЖ клубуудын ширүүхэн тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү.