СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-10

"Капитал" банкны хохирогчид Х.Оюунцэцэгийг дэмжиж байгаа юу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Манай сурвалжлах баг өчигдөр "Капитал" банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нар хаана хандахаа мэдэхгүй сандарч байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл өнөө өглөө 10:00 цагт Монголбанкны үүдэнд "Капитал" банкны хохирогч нар мэдээлэл хийж, Монголбанк, Авлигатай тэмцэх газарт мэдэгдэл хүргүүлнэ гэсэн мэдээллийн дагуу Монголбанкыг зориход Хохирогчдын эрх ашгийг хамгаалах "Шударга төв" ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг болон бусад төлөөлөл ирсэн байлаа.

Х.Оюунцэцэг “” гэсэн юм.

Энэ үеэр хохирогчид болох хадгаламж эзэмшигч нар цугласан ч яриа өгөхгүй, өглөө ийм мэдээлэл болно гэхлээр нь гайхаад  ирлээ гэж байв. . Би ч бас өмнө нь хохирч байсан хүн  маргааш мэдээлэл хийх болохоор бүгд цуглаарай хэмээсэн. Та нарт тусалж байгаа хэмээн ямар нэгэн төлбөр авч байгаа юм болов уу. Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Одоо л уулзаж, яах ийх талаараа ярих байх. Мэдээж үнэ төлбөргүй бид нарын өмнөөс тэмцэхгүй л байх” гэсэн.

Одоо л уулзаж, яах ийх талаараа ярих байх. Мэдээж үнэ төлбөргүй бид нарын өмнөөс тэмцэхгүй л байх

. 40 эргэм насны ах “Одоо ингээд бид нар "Капитал" банкны хохирогчид гэдэг нэртэй боллоо. Нэг, хоёроороо яах талаараа мэдэхгүй байхаар бөөндөө цугларан зохион байгуулалтад орох хэрэгтэй” гэсэн юм.

Энэ үеэр Хохирогчдын эрх ашгийг хамгаалах "Шударга төв" ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг ирсэн хүмүүс гарын үсгээ зураарай гэж уриалж байв. Мөн гадаа цугласан "Капитал" банкны хадгаламж эзэмшигч дөрвөн хүн “Гадаа хүйтэн байна. Эндээс холдож, дулаан газар орж ярилцъя” хэмээн  Улаанбаатар хотын банк руу оров.

 

Монголбанкны үүдэнд "Капитал" банкны хохирогч нар болох 20 гаруй хүн цугласан бөгөөд Монголбанк АТГ-т шаардлага хүргүүлсэн юм.

Шаардлагад:

  • Татан буулгаж байгаа нийт хадгаламж эзэмшигчдийн /20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй/ нэрс болон хохирлын хэмжээг гаргаж өгөх
  • Чанаргүй зээлдэгчдийн нэр болон зээлийн хэмжээ, төлөх хугацаа, барьцаа хөрөнгүүдийн талаар мэдээлэл өгөх
  • "Алтжин" худалдааны төвийн захирал Алтан, Эдуард Сүрэн гэх этгээдүүд тус банканд маш их хэмжээний мөнгөн дүнтэй хадгаламжтай байсан. Түүнийгээ банк татан буух гэж байгаа сургаар жижиглэн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж болгон бусдын нэр дээр шинээр данс үүсгэсэн талаар мэдээлэл өгөх.
  • Монголбанк татаж бууж байгаа "Капитал" банкны үйл ажиллагаа нь 2015 оноос хойш доголдоод байхад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар мэдээлэл өгөх
  • Капитал банкны хувьцаа эзэмшигчдийн нэрс нийт актив, бүртгэлтэй хөрөнгүүдийн жагсаалт гаргаж өгөх гэх мэт шаардлага хүргүүлжээ.

Монголбанкны гадаа цугларсан "Капитал" банкны хадгаламж эзэмшигч нар нэлээн бухимдалтай байсан юм. 

Хадгаламж эзэмшигч Н: Хадгаламжаасаа  мөнгө авах гэхлээр ямар нэгэн шалтаг тоочдог байсан

-Миний хувьд хадгаламжаасаа мөнгөө эргүүлэн авахаар очих бүрд  ямар нэгэн шалтаг тоочдог байсан. Жишээлбэл, өнөөдөр хэдэн сая төгрөг гарчихлаа, өнөөдөртөө мөнгө гаргах боломжгүй байна гэнэ. Нэгэнт мөнгөө авч чадахгүй болохоор хадгаламжаа сунгуулсан. . Ингэж бид нарын толгойг эргүүлэн хуурч залилсан байна ш дээ. Тухайн үед захирал, теллер нь хувилдаж, залилсан тул ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй гэж бодож байна.

Хадгаламж эзэмшигч Эрдэнэдаваа:Манай гол хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн Б.Ундармаа гэж хүн бий. Та битгий санаа зов гэдэг

-Би Капитал банкны харилцагч болоод 18-19 жил өнгөрлөө. Өөрийнхээ, хүүхдүүдийнхээ хэдэн төгрөгийг энэ банканд хадгалуулсан. Байр авъя гэхээр 8 хувийн зээл нь бүтэхгүй, байлгасаар ийм байдалд орлоо. Ер нь банканд бол мөнгө хадгалуулах хэрэггүй юм байна. "Мөнгөө авъя" гэж 2018 оны 12 сараас нэхэмжлээд авч чадаагүй. Банкны захирлууд нь олддоггүй, теллерүүд нь байн байн солигдох болсон. . Ингэж явсаар өнөөдөр ийм байдалд хүрч, насаараа цуглуулсан хэдэн төгрөгөө эрсдэлд орууллаа.

Хадгаламж эзэмшигч Х.Дашнямбаатар: Одоо мөнгөө л хурдан авмаар байна. Хүү авах маань ч өнгөрч

-Сүүлийн арав гаруй жил ажилласан 35 сая төгрөгөө арай хүү өндөртэй юм уу хэмээн 2019 оны есдүгээр сард жилийн хугацаатай хадгалуулсан.

-Яагаад Капиталыг сонгосон бэ?

-Бусад арилжааны банкнаас арай илүү өндөр хүүтэй байсан. Одоо мөнгөө л хурдан авмаар байна. Хүү авах маань ч өнгөрч. Уул нь хүүгээ бодох юм бол 4-5 сая төгрөг болохоор байсан юм.

Энэ мэтчилэн хохирсон иргэд хуй салхи шиг хэн наашаа гэнэ тэр зүг рүү явж байна. Тэдний төлөө ажиллах нь ямар нэгэн ТББ, холбоо байж чадах болов уу.

Эндээс дүгнэхэд “муу хүн самбаанд чоно бороонд” гэгчээр "Капитал" банкны хохирогч нарын эрх ашгийг Х.Оюунцэцэг үнэхээр хамгаалж чадах уу. Мөнгийг нь хөөцөлдөж байгаад гаргуулсан нэрийдлээр хохирогч нараас тодорхой хэмжээний шимтгэл авах гэж байна уу? гэдэг нь тус банкны хохирогчдын мэдэх хэрэг болжээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.