СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Капитал" банкны харилцагч нар хаана хандахаа мэдэхгүй сандарч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монголбанкнаас ууган банкуудын нэг "Капитал" банкийг албадан буулгах шийдвэрийг өчигдөр  гаргалаа. . Мөн тус банк 39 мянган иргэнд тэтгэвэр, 241 мянга гаруй иргэдэд халамжийн үйлчилгээг үзүүлдэг.

. Өглөөнөөс хойш "Капитал" банкны хадгаламж эзэмшигч, харилцагч нар тус банкийг зориход үүд нь хаалттай, цонхон дээрээ зарлалын шинжтэй мэдээлэл, мэдэгдэл наасан байлаа. Бид нарын очих үед бухимдсан иргэд “Сэтгэл санаа маш их хэцүү байна. Шөнөжингөө унтаж чадсангүй. Гэнэт ийм шийдвэр гаргасанд гайхаж байна. Бид нар яг хаана хандахаа мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өгч байлаа. Тус банкнаас тэтгэвэр авдаг нэгэн өвөө “Хаанаас тэтгэврээ авах юм бол мэдэх үү?” хэмээн тэнд зогсож байсан хэд хэдэн хүнээс лавлаж байлаа.

Капитал банкны хадгаламж эзэмшигч Иргэн У: Хаана хэнд хандахаа мэдэхгүй байна

-Таны хувьд Капитал банктай хэдэн жил харилцсан байдаг вэ?

-Сүүлийн нэг жил харилцсан. Гадаадад ажилладаг, хэдэн цуглуулсан мөнгөө хүү өндөртэй юм уу хэмээн хадгалуулсан. 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай байсан.

Капитал банкнаас тэтгэвэр авдаг нэгэн өвөө “Хаанаас тэтгэврээ авах юм бол мэдэх үү?” хэмээн тэнд зогсож байсан хэд хэдэн хүнээс лавлаж байлаа

-Капитал банкны хувьд оны өмнөөс татан буугдана гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаарх мэдээлэл байсан уу?

-Оны өмнөхөн ирж уулзан мөнгөө авахаар ирэхэд банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэсэн.

-Одоо яах талаар мэдээлэл байна уу?

-Мэдэхгүй сая "Капитал" банкны үүдэнд тавигдсан зарлалаас өөр мэдээлэл алга. Хаана хэнд хандахаа мэдэхгүй байна. Хүмүүсийн хохирлыг ямар шийдвэр гаргаж шийдвэрлэх юм бол доо.

. Нөхөн төлбөрийг хамгийн олон салбар, нэгжтэй тул ХААН банкаар дамжуулан олгох шийдвэр гарсан.

Ингээд манай сурвалжлах баг Монголбанкыг зориход хоёр гурван иргэн тус банкны үүдэнд зогсон ярилцаж байсан юм. Тэднээс нөхцөл байдлын талаар асуухад бас л хаана хандахаа мэдэхгүй, хохиролгүй мөнгөө авахыг хүсэж буйгаа илэрхийлж байв.

Иргэн Ч.Гомбожав: Хүүхдэдээ байр авч өгөх мөнгөө хадгалуулсан байсан

-Таны хувьд хэдэн төгрөгийн хадгаламжтай байсан бэ?

-. Мөнгөө авах гэсэн чинь 20 саяас дээш төгрөг хэмээн өгөхгүй. Монголбанкны зүгээс ажлын 10 хоногт шийдвэр гаргаж хариу өгнө гэлээ. "Капитал" банкийг дампуурсан гэх шүүхийн шийдвэр гараад холбогдох үр дагавруудыг тооцох юм байх. Бид нарын хувьд 20 сая төгрөгөө Хаанбанкнаас очиж аваад үлдсэн мөнгөө шүүхийн шийдвэр гарах хүртэл хүлээж байгаад авах юм шиг байна. Гэхдээ ах нь энэ талаар сайн мэдэхгүй учрыг нь ойлгохгүй л явна.

-Монголбанк дээр ирээд уулзахад ямар хариу хэлж байна вэ?

-Манай банкны төлөөлөл "Капитал" банкан дээр ажиллаж байгаа. Ажлын арав хоногт шийдвэр гарах байх гэсэн хариу өгсөн.

-"Капитал" банк дээр очсон уу?

-Өглөө очсон. Банкны үүд хаалттай зарлалын хуудас наасан байсан. Тэр зарлалын дагуу Даатгалын эрсдэлийн сан гэсэн утас руу холбогдоход бас л арав хоногийн дараа хариу өгнө гэсэн.

Өнгөрсөн сарын 25-нд Капитал банк дээр очиж “Танайх дампуурах гээд байна. Мөнгөө татъя” гэхэд манай банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэдэг хариулт хэлсэн

Иргэн С.Халзан: "Капитал" банкийг дампуурах талаар мэдээд мөнгөө буцаан авах гэсэн ч банк хэвийн ажиллаж байгаа хэмээн өгөөгүй

-Таны хувьд хэдэн төгрөгийн хадгаламжтай байсан бэ?

-"Капитал" банкны хадгаламжид 294 сая төгрөг хадгалуулсан.

-Хэдэн жил "Капитал" банктай харилцаж байгаа вэ?

-Арав гаруй жил харилцаж байна.

-"Капитал" банк татан буугдана гэдэг асуудал өчигдөр яригдаагүй. Өмнө нь бас яригдаж байсан. Энэ талаарх мэдээлэлтэй байсан уу?

-. Тэгэхээр нь 194 сая төгрөг нэмж хадгаламждаа хийсэн. Өчигдөр зурагтаар "Капитал" банк татан буугдсан гэх мэдээллийг үсгэн зараар хараад өнөө өглөө "Капитал" банк болон Монголбанк дээр ирээд явж байна. .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.