Монгол улсын Засгийн газраас 0-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх шийдвэр гаргасан. Энэхүү эмнэлгүүдийн нэрс тодорсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус мэдээлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.
Д.Сарангэрэл,
"2018 онд баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. 18 хүртэлх насны нэг сая хүүхэд бий. Тэдний 84-96 хувь нь "шүд цоорох" өвчтэй гэсэн дүн гарсан. Нэг хүүхдийн аманд 6-8 хорхойтой шүд байна гэсэн үг. Хэрэв энэ чигт нь орхивол бүтэн нэг үeийн шүд цооролттой болох эрсдэл байгаа юм. Тиймээс "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг Засгийн газраас баталсан юм. 18 хүртэлх насны хүүхдийн 67 хувь нь эрүүл шүдтэй, үлдсэн 33 хувь нь ямар нэгэн шүдний өвчлөлтэй байна гэсэн тооцоо бий.
Тиймээс энэ хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдүүдийнхээ шүдний цоорлыг улсын төсвөөс санхүүжүүлэн бүрэн эмчлэх юм. Мөн амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг бүх нийтээр суулгах зорилт тавьж байна. 2019-2023 он хүртэл төсөл хэрэгжинэ. Нийт 50 тэрбум төгрөг төсвөөс зарцуулах тооцоо гаргасан. 2019 онд 4.6 тэрбумыг зарцуулна. Цахим хяналт хийнэ.
Нийт 199 эмнэлэг хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна. Эдгээр эмнэлгүүд эхний ээлжинд 2-6 насны 725 мянган хүүхдийн шүдийг эмчлэх, зөв дадал суулгах ажлын зохион байгуулна. Хөтөлбөрийн үр дүнд шүдний цоорлын тархалтыг 30 хувь бууруулна. Эхний ээлжинд 2-6 насны хүүхдийн шүдийг эмчилнэ. Цаашид 6-12 насны хүүхдийн шүдийг ч эмчлэх асуудалд анхаарч ажиллана" гэлээ.