Аваргуудын лигийн шөвгийн найман багийн тоглолт өнөө шөнө эхлэнэ. Энэ удаагийн аваргуудын лигийн найман багийн тал хувь нь буюу дөрвөн баг нь Английн премьер лигийн багууд байгаа нь Премьер лигийн үзэгчдийн хувьд сайхан мэдээ юм.
Аваргуудын лигийн хуваарь:
Дөрөвдүгээр сарын 10-нд:
Тоттенхам /Англи/ - Манчестер Сити /Англи/
Ливерпүүл /Англи/ - Порто /Португал/
Дөрөвдүгээр сарын 11-нд:
Манчестер Юнайтед /Англи/ - Барселона /Испани/
Аякс /Недерланд/ - Ювентус /Итали/
Хариу тоглолт дөрөвдүгээр сарын 17-нд:
Ювентус /Итали/ - Аякс /Недерланд/
Барселона /Испани/ - Манчестер Юнайтед /Англи/
Хариу тоглолт дөрөвдүгээр сарын 18-нд:
Порто /Португал/ - Ливерпүүл /Англи/
Манчестер Сити /Англи/ - Тоттенхам /Англи
Английн Ливерпүүл клуб магадгүй хамгийн хялбар учраатай таарсан байж мэднэ. Харин хамгийн гал гарсан тулаан Английн Манчестер Юнайтед болон Испанийн Барселона клубуудын хооронд өрнөх биз. Шөвгийн найман багийн сугалаа явагдсаны дараа хөлбөмбөгийн экспертүүд өөр өөрсдийн таамгийг дэвшүүлээд эхэлсэн ба алдарт BBC агентлагийн дэвшүүлж буй таамаглалаар шөвгийн дөрөвт үлдэх магадалал Ювентус 85, Барселона 78, Манчестер Сити 71, Ливерпүүл 68 хувийн магадлалтай гэсэн байна. Гэвч энэ нь ердөө л таамаг шүү дээ.