УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар мэдээлэл хийсэн юм. Түүнийг Хөгжлийн банкнаас 46.3 тэрбум авч, Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн 100км авто замын тендерийг авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган АТГ шалгаж байгаа юм. Бид энэ талаар өмнө нь хэдэнтээ мэдээлж байсан. Харин өнөөдрийн хурлаар тэрээр,
-Намайг болон миний хамаарал бүхий хүмүүсийг бүгдийг нь 2013 оноос хойш шалгаж өнөөдрийг хүрсэн. Хавтаст хэрэг нээгээд долоон жил боллоо. Анхан шатны шүүхээр орсон боловч хавтаст хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэдгийг тогтоосон. Ингээд буцаасан. Прокурор эсэргүүцэл бичээгүй.
Гэхдээ одоо ямар нөхцөлд орохыг би мэдэхгүй. Өчигдөр УИХ дээр миний нэр дурдагдсан учир би мэдээлэл хийж байгаа юм. МАН элий, балай нь мэдэгдэхгүй олон гишүүнтэй. Тэдний нэг нь миний нэрийг нэрлэж байгаад ярьж байна лээ. Тэгэхээр, УИХ-ын гишүүн шүүхийн өмнөөс шүүдэг болсон нь нотлогдож байгаа нэг хэлбэр энэ. Тэр хүн ямар асуудлаар, яагаад шалгаж байгааг мэдэж байгаа юм уу. Мэдэхгүй байж мэддэг юм риг ярьдаг элий, балай юмнууд МАН дотор олон бийг шулуухан хэльe. Манай намаас тасарч гарсан нөхөд дунд ч бий.
Би бол шалгуулаад, шүүлгүүлээд асуудлаа шийдүүлэх тал дээрээ явж байна. Намайг нэг өдөр гэрчээр дуудаад хорьсон. Би 10 хоног хуурай өлсгөлөн зарласан. Хэн ч мэдээгүй.
АТГ хавтаст хэргийг багцлаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Прокурор хянаж үзээд Б.Гарамгайбаатар гэдэг хүн хэрэгт ямар ч холбоогүй юм байна гээд цагаатгасан. Дараа нь ЖДҮ-ийн асуудал гарсан. Тэгэнгүүт хэрэгсэхгүй болгосон хэргээ сэргээсэн. Анхан шатны шүүх рүү явуулсан.
Энэ бол хонгил ажилласны хэлбэр гэж би харж байна. Би 10 хоног хуурай өлсгөлөн зарласан. Аргагүйн эрхэнд намайг гаргасан. Хэлмэгдүүлэлт байдаг гэдгийг би биeэрээ мэдэрсэн. Хонгил гэгч байдаг. Хонгилыг захиалдаг хүмүүс нь МАН дотор бий.
Таван гишүүн УИХ-ыг бужигнуулж, нийгмийг цочирдуулсныгаа баатар гэж үзэж байна. Гэвч тэд хонгилыг санаачлагч болох гэж, хонгилыг гартаа авах гэж байгаа хүмүүсийн нэг сум нь. Бусад нь ард нь нуугдаж байна.
Харин Үндсэн хуулийн бус энэ өөрчлөлт бол тусгаар тогтносон Монгол улсын парламeнтын бүгд найрамдах улсыг үгүй хийх гэсэн хуулийн төсөл мөн.
Яагаад гэвэл, ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн 80-аад хувь нь хэрэгждэг гэж Ж.Батзандан маш тодорхой хэлсэн. Тэгэхээр, төрийн засаглалын гурван хэлбэрийг шууд устгаж байгаа хэлбэр. Үндсэн хуулийн бус аргаар засаглалыг булаан авч байгаа хэрэг