УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нь нэг намын нөхөр Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий “Монроуд” компанид Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замыг барих тендерийг эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн хэрэгт буруутгагдан, шалгагдаж байгаа билээ.
Нийслэлийн прокурорын газраас Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Сайд асан Н.Батбаярыг эрх мэдлээ хэтрүүлэн гишүүн асан Б.Гарамгайбаатарын компанид 46.3 тэрбум төгрөгийн тендерийг Хөгжлийн банкнаас эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн хэрэгт буруутгасан юм.