Ронни О Сулливан дэлхийн чансааг дахин тэргүүлж эхэллээ

Сурталчилгаа
Ронни О Сулливан дэлхийн чансааг дахин тэргүүлж эхэллээ

 

Снукер биллиардын чансаа өндөртэй 'Coral Tour Championship 2019' тэмцээн Уэльс улсын Лиандудно хотноо зургаа хоногийн турш явагдаж дууслаа. Уг тэмцээнд сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр чансаа үзүүлсэн шилдэг найман тамирчин оролцсон юм. Дэлхийн шилдгүүдийн тулаан өрсөлдөөн тун ширүүхэн өрнөж ихэнх тоглолтууд эцсийн шаарик хүртлээ өрсөлдсөн тоглолтууд болсон юм. Манай сайт уг тэмцээний тоглолтуудыг та бүхэндээ шуурхай дамжуулж байсан ба та финалын тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Финалын тоглолтод дэлхийн таван удаагийн аварга (2001, 2004, 2008, 2012, 2013 он) Английн домогт тамирчин Ронни О Сулливан 2010 оны дэлхийн аварга Австралийн Нейл Робертсон нарын тоглолт үнэхээр үзүүштэй болсон ба 13:11 харьцаагаар Ронни О Сулливан ялалт байгуулсан билээ. Урьд өмнө хоёр тамирчны хувьд нийт 25 удаа учраа тааран тоглоход 16 удаад нь Ронни О Сулливан хожоод байсан юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр болж өнгөрсөн "2019 Players Championship" тэмцээний финалд мөн хоёр тамирчин тунан үлдэж 10:4 харьцаагаар Ронни хожсон юм. Уг тоглолтыг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн ба энэ тоглолтод Ронни 1000 дахь удаагаа 100-аас дээш оноо авсан түүхэн рекордыг үзүүлсэн билээ. Энэхүү тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Ийнхүү Ронни О Сулливан 2019 он гарсаар чансаа өндөртэй хоёр ч тэмцээнд дараалсан түрүүлж 1.240.500 оноотойгоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Ронни есөн жилийн дараа дахин дэлхийн чансааг тэргүүлж буй нь энэ юм. Өдгөө 43 настай домогт тоглогч маань зодог тайлах болоогүй гэдгээ "чангаар зарлаж" байна. 

Ронни О Сулливаныг дэлхийн шилдэг гэдгийг батлах видео түүвэр:


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. OIRXOH

    2020

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0