Европын топ таван лигийн эргэн тойронд
Европын топ таван лигийн эргэн тойронд

Сурталчилгаа
Европын топ таван лигийн эргэн тойронд

 

Энэ долоо хоног хөлбөмбөгийн ертөнц нам жим байна. Их нүргээний өмнөх аниргүй өдрүүд гэлтэй. Хөлбөмбөг сонирхогчдодоо европын топ таван лигийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Английн премьер лиг:

Гуравдугаар сарын 30-ны өдөр хүснэгтийн дэд байранд явж буй Манчестер Сити клуб Фулхамтай тоглох хуваарьтай байна. Хүснэгтийг тэргүүлж буй Ливерпүүл клубээс хоёр оноо дутуу яваа тэд хэрэв энэ тоглолтод хожил байгуулбал дахин хүснэгтийг тэргүүлнэ. Манчестер Ситигийнхэн премьер лигийн хүрээнд Фулхамтай 25 удаа учраа тааран тоглоход 12 удаад нь хожиж есөн удаад нь тэнцсэн байна. Мөн түүнчлэн сүүлийн таван удаа учраа таарахад тавууланд нь Манчестер сити клуб хожоод байгаа нь тэдний хожих магадлал харьцангуй өндөр гэсэн статистик үзүүлэлт харагдаж байна.  

Премьер лигийн ойрын тоглолтын хуваарь

Испанийн Ла лиг:

Ла лигийн хүснэгтийг домогт Барселона клуб 66 оноотойгоор тэдний ард явж буй Атлетико Мадрид клубээс даруй 10 оноогоор тасраад байгаа юм. 

Ла лигт хүснэгтийг тэргүүлэгчид

Энэ сарын 29-ны өдөр Гирона болон Атлетико Билбао клубуудын тоглолт явагдах хуваарьтай байна.  Энэ хоёр клубын тоглолтод хүснэгтийг тэргүүлэгчдэд төдийлөн өөрчлөлт оруулахгүй юм. 30-ны өдөр дараах тоглолтууд явагдах хуваарьтай байна. 

  • Гетафе - Леганес
  • Барселона - Испанёол
  • Селта Виго - Виллареал
  • Алавес - Атлетико Мадрид 

Италийн Сери А лиг:

Сери А лигийг Ювентус клуб 75 оноотойгоор хол тасархай тэргүүлж байна. 

Италийн Сери А лигт хүснэгтийг тэргүүлэгчид

Энэ сарын 29-ны өдөр Чиево клуб болон Каглиари клубуудын хооронд тоглолт болох бол 30-ны өдөр дараах тоглолтууд явагдах хуваарьтай байна. 

  • Удинесе - Женоа
  • Ювентус - Эмполи
  • Сампдориа - ЭйСи Милан /Энэ тоглолтод ЭйСи Милан клуб ялалт байгуулж чадвал хүснэгтэд нэг байр ахих боломжтой байгаа юм./

Германы Бундес лиг:

Бундес лигийн хувьд клубууд жигд өрсөлдөөнийг үзүүлж байгаа ба Байерн Мюнхен болон Боруссиа Дортмунд клубуудын хооронд хүснэгтийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн ширүүхэн өрнөж байна. 

Германы Бундес лигт хүснэгтийг тэргүүлэгчид

Энэ сарын 29-ны өдөр Хоффенхэйм клуб болон Байер Леверкусэн клубуудын хооронд тоглолт болох бол 30-ны өдөр дараах тоглолтууд болох хуваарьтай байна. 

  • Боруссиа Дортмунд - Волфсбург
  • Нурнберг - Аугсбург
  • Фортуна Дусселдорф - МГладбах
  • Фрейбург - Байерн Мюнхен
  • Вердер Бремен - Майнз
  • Лейпциг - Херта Берлин 

Францын Лиг 1:

Францын лигийг ПСЖ клуб хол тасархай тэргүүлсэн хэвээр байна. Тэд 77 оноотойгоор тэдний ард бичигдэж буй Лилле клубээс даруй 20 оноогоор тасраад байна. 

Францын Лиг 1-т хүснэгтийг тэргүүлэгчид

Энэ сарын 29-ны өдөр Реннес клуб Лион клубтэй тоглох хуваарьтай байгаа бол 30-ны өдөр Марселл - Ангерс клубуудын хооронд тоглолт болох хуваарьтай байна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0