Майкл Жексоны "нэрийн хуудас" болсон Smooth Criminal
Майкл Жексоны "нэрийн хуудас" болсон Smooth Criminal

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "Smooth Criminal" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

Smooth Criminal

Попын хаан домогт Майкл Жексоны 1987 онд гаргасан студийн долоо дахь Bad цомгийн супер хит Smooth Criminal нь түүний "нэрийн хуудас" болсон дуунуудын нэг юм. Уг дууны видео клип үнэхээр гайхамшиг. Майкл Жексон уг клипний найруулагч Колин Чиверс нар хамтдаа "Загалмайлсан эцэг" киног үзсэний дараа 1930-аад оны гангстер хэв маягийг клиптээ харуулахаар тохиролцсон байдаг. Мэдээж уг дууны клип 1989 оны шилдэг видео клип шагналыг хүртсэн. Уг видео клип дээр 45 хэм налдаг домог бүжгийн хөдөлгөөнөө хийж олныг алмайруулж байлаа. Хожмоо уг хөдөлгөөний нууц нь тайлагдаж шалтай бэхлэгдсэн тусгай гутал ашиглагдсан болох нь тодорхой болсон юм.  

1988 онд Майкл Жексоны анхны хувилбарыг хүлээн авч үзнэ үү.  

Алдарт Smooth Criminal дуунд мэдээж маш олон ковер хувилбар гарсан байдаг. Магадгүй хамгийн алдартай нь 2001 онд Америкийн рок Alien Ant Farm хамтлагийн дуулсан хувилбар байж мэднэ. Тэд бэлтгэлийнхээ үеэр Майкл Жексоны дуунуудаас тоглож халаалт хийдэг байснаа Smooth Criminal дууг бичүүлэхээр шийдсэн байдаг. 

2012 онд Америкийн телевизийн Glee шоунд зориулан Naya Rivera, Grant Gustin нар хийлийн хослол болох 2Cellos хамтлагтай хамтран дуулсан нь хит жагсаалтуудыг тэргүүлэх хэмжээний хит болж чаджээ. 

Төгөлдөр хуурын ковер хувилбар ч бас их сонирхолтой болжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл