Өнгөрөгч амралтын өдөр хөлбөмбөгийн ертөнцөд халуун тоглолтуудаар дүүрэн байлаа. Нэг дор ийм олон сайхан тоглолтуудыг үзэж өнгөрүүлнэ гэдэг хөлбөмбөг сонирхогч Монгол эрчүүдэд маань "Эр цэргийн баярын бэлэг" болсон гэхэд хилсдэхгүй.
Энэ сайхан тоглолтуудыг манай сайт цувралаар тоймлон хүргэх юм. Хөлбөмбөг сонирхогч эрчүүд маань баяраа сайхан тэмдэглээрэй.
Эхний ээлжид Английн премьер лигийн хүрээнд болсон Ливерпүүл болон Фулхэм багуудын тоглолтын тоймыг хүргэхээр бэлтгэлээ. Хүснэгтийн хоёрт эрэмбэлэгдэж байсан Ливерпүүл хэрэв энэ тоглолтод ялалт байгуулбал хүснэгтийг тэргүүлэх боломжтой тун чухал тоглолт байлаа. Гэвч тэдэнд айх зүйл харьцангуй бага байлаа. Учир нь Ливерпүүл клуб түүхэндээ Фулхамыг илүүрхсээр ирсэн байдаг. 1912 оноос хойш энэ хоёр баг 68 удаа учраа тааран тоглоход 40 удаад нь Ливерпүүл хожиж 16 удаа тэнцсэн түүхтэй. Мөн түүнчлэн Премьер лигийн хүрээнд 2012 оны 12 сараас хойш нэг ч хожигдоогүй байгаа юм. Өчигдөр ч мөн түүх гуйвсангүй Ливерпүүл клуб 2:1 харьцаагаар хожиж Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Тоглолтын 26 дахь минутад Фирминогийн дамжуулалтаар Садио Мане тоглолтын гоолын салхийг хагалж орхив. Хоёрдугаар үед Фулхамын Рейн Бабелийн хийсэн гоол нэр төрийн гоол болж үлдэв. 81 дэх минутад Жеймс Милнэр гоолдсноор тоглолт Ливерпүүлийн хожлоор өндөрлөх нь тэр.
Ливерпүүл болон Фулхам клубуудын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.