Л.Отгонбаатар дагах барилдаан хийхээр боллоо
Л.Отгонбаатар дагах барилдаан хийхээр боллоо

Сурталчилгаа
Л.Отгонбаатар дагах барилдаан хийхээр боллоо

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт (-60кг жинд барилдсан Л.Өнөболд), нэг хүрэл медаль (-63кг жинд барилдаж буй Б.Ганхайч) хүртсэн амжилтаар энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орноос медалийн чанараараа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Монгол улсаас Л.Отгонбаатар тэргүүтэй шилдэг долоон бөх таван жинд хүч үзэх юм. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн D хэсэгт Сүлд спорт хорооны тамирчин Л.Отгонбаатар өнөөдөр дараах барилдаануудыг хийлээ. 

  • Эхний тойрогт Киргизстан улсын жүдоч Керим Казатовтой барилдан торгуулиар цэвэр ялсан.
  • Хоёрдугаар тойрогт Гүржийн Гиорги Бериашвилитэй барилдан цэвэр ялсан.
  • Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Ниаз Билаловтой барилдан ваза-ари үнэлгээ алдан ялагдснаар дагах барилдаан хийхээр боллоо. 

Дагах барилдаанд яг одоо гуравдугаар дэвжээнээ Нидерландын Майкл Коррелтэй барилдах гэж байна. Майкл Коррел нь 3841 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй шилдэг жүдоч юм.  

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх

Гуравдугаар дэвжээг шууд үзэх

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0