Б.Тэмүүлэн Бразилын бөхтэй барилдана
Б.Тэмүүлэн Бразилын бөхтэй барилдана

Сурталчилгаа
Б.Тэмүүлэн Бразилын бөхтэй барилдана

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт (-60кг жинд барилдсан Л.Өнөболд), нэг хүрэл медаль (-63кг жинд барилдаж буй Б.Ганхайч) хүртсэн амжилтаар энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орноос медалийн чанараараа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Монгол улсаас Л.Отгонбаатар тэргүүтэй шилдэг долоон бөх таван жинд хүч үзэх юм. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу.

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн С хэсэгт Б.Тэмүүлэн эхний тойрогт Герман улсын жүдоч Свен Хейнлтэй барилдан цэвэр ялсан. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Б.Тэмүүлэнд ялагдсан Свен Хэйнлийн хувьд саяхан болж өнгөрсөн Марракечийн гран при тэмцээний +100кг жинд түрүүлээд байсан юм. Харин яг одоо хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Бразилын Моура Девидтэй барилдана. Урьд өмнө нь хоёр жүдоч 2014 оноос хойш дөрвөн удаа учраа таарахад манай бөх Бразил жүдочыг ялж үзээгүй байгаа юм. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх

Гуравдугаар дэвжээг шууд үзэх

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0