Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээний өнөөдрийн оноолт
Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээний өнөөдрийн оноолт

Сурталчилгаа
Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээний өнөөдрийн оноолт

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт (-60кг жинд барилдсан Л.Өнөболд), нэг хүрэл медаль (-63кг жинд барилдаж буй Б.Ганхайч) хүртсэн амжилтаар энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орноос медалийн чанараараа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Монгол улсаас Л.Отгонбаатар тэргүүтэй шилдэг долоон бөх таван жинд хүч үзэх юм. Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолтыг танилцуулж байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жинд  “Сүлд” спорт хорооны тамирчин, 2019 оны Монгол Улсын аварга Э.Мөнхжаргал эхний тойрогт Нидерландын Жеспер Сминктэй учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн А хэсэгт Б.Түвшинтөгс эхний тойрогт Армен улсын жүдоч Михайл Минчинтэй учраа таарсан бол D хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт, Сүлд спорт хорооны тамирчин Л.Отгонбаатар Киргизстан улсын жүдоч Керим Казатовтой учраа таарчээ. 

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жинг ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Дүүрэнбаяр тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. С хэсэгт Б.Тэмүүлэн Герман улсын жүдоч Свен Хейнлтэй учраа таарчээ. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -78кг жинд Ш.Сэржмядаг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт уг жинг тэргүүлэн барилдаж буй Их Британийн шилдэг жүдоч Натали Повелтэй барилдахаар оноолт таарчээ. 

Эмэгтэйчүүдийн -78кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78кг жинд барилдах Б.Мөнхтуяа эхний тойрогт Их Британи улсын жүдоч Сара Адлингтонтой барилдах оноолт гарчээ. 

Эмэгтэйчүүдийн +78кг жингийн оноолт


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0