КОВЕР ДУУ: Дэндүү олон ковер хувилбартай "Wonderwall"
КОВЕР ДУУ: Дэндүү олон ковер хувилбартай "Wonderwall"

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "Wonderwall" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"Wonderwall"

Английн алдарт Оасис хамтлагийн "Wonderwall" дуу 1995 онд зохиогдож байжээ. Анх энэхүү дуу гарсан даруйдаа Австрали болон Шинэ Зеландад хит жагсаалтыг нь хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн байдаг. Мөн түүнчлэн Канад болон АНУ-д хит жагсаалтуудын эхний 10-т багтаж байсан байна. Энэ дуу анх зохиогдсоныхоо дараа "Wishing Stone" нэртэй байсан ба Оасис хамтлагийн гоцлол гитарчин Ноел Галлагер ирээдүйн эхнэртэй зориулан зохиож байсан байна. Уг дууны клип 1996 онд Британийн оны шилдэг видео клипээр шалгарч байсан байна. 

1995 он Oasis хамтлагийн эх хувилбар: 

"Wonderwall" дууг нийтэд цацагдсанаас ердөө хоёр сарын дараа Английн The Mike Flowers Pops хамтлаг маш өвөрмөц ковер хувилбарыг нь гаргасан байдаг. Энэ нь яг зул сарын баярын үе байсан тул өнгө аяс нь ч тэр тал руугаа хэлбийсэн байхыг үгүйсгэхгүй юм. 

 

2001 онд дуучин Рэйн Адамс өөрийн акустик хувилбарыг гаргасан нь дууг дахин хит болгож чадсан байдаг. 

 

2005 онд Канадын дуучин Паул Анка "Wonderwall" дууг ковер хийн дуулсан нь бас л их өвөрмөц болсон байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл