Английн хоёрдугаар лигийн дерби урьд шөнө явагдлаа. Хүснэгтийн 9-т эрэмбэлэгдэж байгаа Астон Вилла, 11-т эрэмбэлэгдэж буй Бирмингхам клубуудын тоглолт эхнээсээ маш "ширүүхэн" өрнөлөө.
Тоглолт эхлээд удаагүй байхад Майкел Киэфенбелд Астон Виллагийн Жек Грилиш дээр алдаа хийн шар хуудас авлаа. Үүнээс ердөө таван минутын дараа Астон Вилла клубын ахлагч Жек Грилишийг Бирмингхамын хөгжөөн дэмжигч талбайд гарч ирэн араас нь цохилоо. Тус хөгжөөн дэмжигчийг хөлбөмбөгийн ямар ч цэнгэлдэх хүрээлэнд орох эрхийг 10 жилээр хасаж, 350 паундаар торгох шийтгэл оноосон байна.
Энэ тоглолтын талбай дээр хог хөглөрч байсныг цохон тэмдэглэх хэрэгтэй. Тоглолтын эхэнд цохиулсан Жек Грилиш гоолдож багтаа хожил авч ирсэн юм.
Тоглолтын тойм бичлэгээс хүлээн авч үзнэ үү.