КОВЕР ДУУ: Домогт Битлз хамтлаг ч анхныхаа гарааг ковер дуугаар эхлүүлсэн байдаг
КОВЕР ДУУ: Домогт Битлз хамтлаг ч анхныхаа гарааг ковер дуугаар эхлүүлсэн байдаг

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "Twist And Shout" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"Twist And Shout"

Магадгүй ихэнхи хүн энэ дууг домогт Битлз хамтлагийн дуу гэж боддог байх. Тэд уг дууг "тултал" нь дуулж сонсогчдод хүргэсэн учраас тэр биз. 

"Twist And Shout" нь 1961 онд зохиогдсон бөгөөд анхны хувилбарыг нь Top Notes хамтлаг дуулж бичүүлсэн байдаг. 

1962 онд Ислегийн ахан дүүс болох Isley Brothers хамтлаг анхны ковер хувилбарыг нь бичүүлсэн байна. 

1963 онд домогт Битлз хамтлаг анхны Please Please Me цомогтоо уг дууг ковер хийн оруулсан байдаг. Энд нэгэн сонирхолтой түүхийг өгүүлэхэд Жон Леннон уг дууг бичүүлэхдээ ханиадтай байсан ба цомогт бичигдэхдээ сөөнгөтсөн хоолойгоор дуулсан байдаг. Гэвч энэ нь магадгүй хамгийн сайн дуулалт болсон байхыг үгүйсгэхгүй хэмээн дурсан ярьсан байдаг. 

Хожимоо маш олон хамтлаг дуучид энэ дууг ковер хийн дуулсан байдаг ч ихэнх нь Битлз хамтлагийн дуулсан хувилбартай төстэй байдаг. Харин энд нэгэн сонирхолтой ковер хувилбар байдаг ба Америкийн хип-хоп охидын Salt-N-Pepa хамтлагийн ковер хувилбар 1988 онд гарч байжээ. 

Яалт ч байхгүй бүх цаг үеийн хит дуу дуу тул хөгжмийн төрөл бүрийн урсгал чиглэлээр ковер хийн дуулсан байдаг ба метал рок ковер хувилбар ч бий. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл