Unplugged тоглолт: Шерил Кров
Unplugged тоглолт: Шерил Кров

 

Эрхэм таны үдшийн амралтад зориулан Unplugged тоглолтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бас нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Америкын дуучин, дуу зохиогч Шерил Кровын 1995 оны Unplugged тоглолт юм. 

Шерил Кров

Түүний дуунууд хөгжмийн маш олон урсгал чиглэлийг хамардаг бөгөөд поп, рок, каунтри тэр ч бүү хэл блюз урсгал ч байна. Карьерийнхээ турш нийт арван студийн цомог гаргаж дэлхий даяар 50 гаруй сая хувь борлуулж чадсан дуучин юм. Тэрээр анхандаа маш олон хамтлаг дуучдын ард вокал дуулдаг байсан ба 1987-1989 онуудад попын хаан Майкл Жексоны "Bad" цомгийн аялан тоглолтод оролцож ард нь дуулдаг байсан байна. 1993 онд анхны бие даасан Tuesday Night Music Club цомгоо гаргаж, 1996 онд өөрийн нэрийн Sheryl Crow цомгоо гарган олон улсад танигдаж эхэлсэн байдаг. Гэвч тэрээр алдартай хамтлаг, дуучдын аялан тоглолтын ард вокал дуулсан хэвээр л байлаа. 

Өнөөдөр та бүхэнд толилуулах гэж буй MTV Unplugged тоглолт бол түүний хувийн карьерийн эхэн үед тоглогдсон тоглолт юм.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл