ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Kings of Convenience live
ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Kings of Convenience live

 

Үзэгч, сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан "дэлхийн шилдэг тоглолтууд" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Норвегийн алдарт "Kings of Convenience" хамтлагийн амьд тоглолтыг толилуулж байна.

 

"Kings of Convenience" хамтлаг

Норвегийн Инди-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг хослол болох "Kings of Convenience" хамтлаг нь 2001 онд анхны "Quiet Is the New Loud" цомгоороо хөгжим сонирхогчдын анхаарлын төвд орж байлаа. Тус цомгийг Coldplay хамтлагийн продюсер Кен Нелсон продюсерлэн гаргасан байдаг. Тэдний хөгжмөөс Эллиот Смитт, Саймон энд Гарфункелийн хэв шинж мэдрэгдэх ч илүү уянгалаг болохыг хөгжим судлаачид онцолсон байна. 

"Kings of Convenience" хамтлаг дараах цомгуудыг гаргасан ба танд цомог бүр нь таалагдана хэмээн найдаж байна. 

  • 2001 он Quiet Is the New Loud
  • 2001 он Versus
  • 2004 он Riot on an Empty Street
  • 2009 он Declaration of Dependence

2004 оны Riot on an Empty Street цомгийнх нь супер хит "I'd Rather Dance With You," дууны видео клип нь MTV хөгжмийн сувгийн оны шилдэг видео клип болж байлаа. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл