Ронни О Сулливан 1000 дахь 100-аас дээш оноог авч шилдгүүдийг тэргүүллээ

Сурталчилгаа
Ронни О Сулливан 1000 дахь 100-аас дээш оноог авч шилдгүүдийг тэргүүллээ

 

Англи улсын Престон хотноо снукер биллиардын мэргэжлийн тоглогчдын чансаа өндөртэй 2019 Coral Players Championship тэмцээн маш өрсөлдөөнтэй явагдаж дууслаа. Энэ жилийн тэмцээнд шилдэг 16 тамирчин өрсөлдсөнөөс түрүү жилийн аварга Ронни О Сулливан финалд дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй Австралийн Нейл Робертсонтой тунан үлдээд байсан юм. Ронни О Сулливан тоглолтын эхнээс итгэл төгс тоглолтыг үзүүлж 10:4 хожлын харьцаагаар Нейл Робертсоныг хожиж 2019 Coral Players Championship тэмцээнд түрүүллээ. Тэрээр зөвхөн түрүүлээд зогсохгүй карьерийнхээ 1000 дахь 100-аас дээш оноог авч чадлаа.

Ронни О Сулливан 1000 дахь 100-аас дээш оноогоо авлаа

100-аас дээш оноог 1000 дахь удаагаа авсан амжилтаар Ронни О Сулливан жагсаалтыг тэргүүлж буй бол түүний  ард 750 удаа 100-аас дээш оноо авсан амжилтаар Стифен Хенри жагсаж байгаа юм. Ронни 1000 дахь удаагаа 100-аас дээш оноог шийдвэрлэх хожлын тоглолт дээрээ авсан ба 100 дахь оноог солгой гараараа цохиж үзэгчдийг хөгжөөлөө. 

Ронни О Сулливан - Нейл Робертсон нарын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. 

 

 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0