Английн хөлбөмбөгийн Премьер лигийн топ дөрөвт багтахын төлөөх өрсөлдөөн тун сонирхолтой болж байна. Тодруулбал одоогоор хүснэгтийн гуравт бичигдэж буй Тоттенхам, дөрөвт бичигдэж буй Арсенал, тавд бичигдэж буй Манчестер Юнайтед, зургаад бичигдэж буй Челси багуудын хоорондын өрсөлдөөн ширүүхэн өрнөж байгаа юм. Энэ дөрвөн багийг ердөө дөрвөн оноо л зааглаж байгаа юм. Челси багийн хувьд бусдаасаа нэг тоглолт дутуу байгаа юм.
Урьд шөнө хүснэгтийн дэд байранд бичигдэж буй Ливерпүүл клуб Бурнли клубтэй тоглон 4:2 харьцаагаар хожсоноор хүснэгтэд эзлэх байраа хадгалж үлдсэн төдийгүй хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити багаас ердөө нэг оноо дутуу явж байна.
Тоглолт дөнгөж эхлээд Бурнли клубын Ашли Вествүүд эхний гоолыг хийсэн ч Ливерпүүлийн Роберт Фирмино 19, 67 дахь минутад, Садио Мане 29, 90+3 дахь минутад тус тус дабль хийж багтаа ээлжит ялалтаа авлаа. Энэ хоёр баг хоорондоо 10 удаа учраа тааран тоглоход найман удаад нь Ливерпүүл клуб хожоод байгаа юм.
Ливерпүүл - Бурнли клубуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү.