Дэлхийн шилдэг тоглолтууд: Radiohead In Rainbows
Дэлхийн шилдэг тоглолтууд: Radiohead In Rainbows

 

Эрхэм үзэгч, сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралынхаа ээлжит булангаар нэгэн гайхамшигтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол домогт "Radiohead" хамтлагийн 2008 оны Лондон хотноо тоглосон амьд тоглолт юм. 

In Rainbows – From the Basement

Radiohead хамтлагийн In Rainbows – From the Basement тоглолт

Манай сайтын хөгжим, мэдээллийн албанаас урьд өмнө нь Radiohead хамтлагийн амьд тоглолтыг та бүхэндээ толилуулж байсан билээ. 1997 онд Англи улсад зохион байгуулагддаг Glastonbury хөгжмийн фестиваль дээр тоглосон энэхүү тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Radiohead хамтлагийн In Rainbows – From the Basement тоглолт

In Rainbows – From the Basement тоглолт нь "Radiohead" хамтлагийн 2007 онд гаргасан In Rainbows цомгийн дуунуудаас бүрдсэн амьд тоглолт юм. Мөн түүнчлэн нэмэлтээр 2003 оны Hail to the Thief цомогт багтсан "Myxomatosis", "Where I End and You Begin", "The Gloaming", 2000 оны Kid A цомогт багтсан "Optimistic" дуунуудыг ч нэмэлтээр тоглосон байдаг. Тоглолт маш өвөрмөц болсон бөгөөд байшингийн хонгилд үзэгчгүй тоглосон тоглолт юм. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл