Дэлхийн шилдэг тоглолтууд: Radiohead 1997
Дэлхийн шилдэг тоглолтууд: Radiohead 1997

 

Манай сайт эрхэт уншигч, үзэгчдийнхээ амралтанд зориулан өдөр бүр дэлхийн шилдэг амьд тоглолтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Амралтын энэ өдөр бас нэгэн гайхалтай хамтлагийн шилдэг тоглолтыг хүргэж байна. 

Английн домогт Radhiohead хамтлаг:

1985 онд Английн төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцөд нэгэн тод од гялалзаж эхэлсэн нь Radiohead юм. Хамтлагийг Том Ёорк (дуучин, гитарчин, даралтат хөгжимчин), ах дүү Грийнвүүд, Эд О Брейн, Филип Сэлвэй нар үүсгэн байгуулсан байдаг. Тэдний хамгийн анхны сингл алдарт "Creep" 1992 онд цацагдаж эхэлсэн байдаг. Энэ дуу одоо ч хит хэвээрээ байна. Үүний баталгаа нь дэлхийн зуу зуун одод энэ дууг өөр өөрсдийн хувилбараар дуулсан байдаг. Үүнд: Роббы Вилиамс, Корн хамтлаг, Пийрл Жэм хамтлаг, Мобы зэрэг ододыг нэрлэж болох юм. Энд "Creep" дууны нэгэн сонирхолтой хувилбарыг та бүхэндээ толилуулж байна. 

Radiohead хамтлагийн хамгийн эхний гурван цомог болох "Pablo Honey" 1993, "The Bends" 1995, "OK Computer" 1997 оны цомгууд тэднийг арт рок болон алтернатив рок урсгалын гол төлөөлөгч болгон дэлхийд нэрийг нь дансалсан юм. 

Glastonbury хөгжмийн фестиваль 1997 он

Англи улсад зохион байгуулагддаг Glastonbury хөгжмийн фестиваль нь гадаа талбайд 5 хоногийн турш үргэлжилдэг дэлхийн хөгжмийн томоохон фестиваль юм. 1997 оны уламжлалт наадмын гол хамтлагаар Radiohead уригдан тоглосон байна. Дэлхийн нэр хүндтэй хөгжмийн сэтгүүлүүд болон хөгжим судлаачид энэхүү наадам үеэрх Radiohead хамтлагийн тоглолтыг тус хамтлагийн төдийгүй дэлхийн хөгжмийн шилдэг тоглолтоор нэрлэсэн байдаг. Энд Radiohead хамтлаг гуравн цомгийнхоо бүхий л хит дуунуудыг тоглосон бөгөөд алдарт Paranoid Android дууныхаа амьд бичлэгийг хийсэн байдаг. Мөн уг тоглолтыг Английн BBC телевиз дэлхий даяар дамжуулж байжээ. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл