Манай сайтын хөгжмийн мэдээллийн албаны зүгээс бүх бүсгүйчүүддээ "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар "Oh Pretty Woman" дууг зориулж буйг хүлээн авна уу. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.
Oh Pretty Woman
Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн сүлд дуу болтлоо хит болж чадсан "Oh Pretty Woman" дуу нь анх 1964 онд зохиогдож байжээ. Америкийн дуучин Рой Орбисоны нэрийн хуудас болсон уг дуу гарсан даруйдаа Биллбордын шилдэг 100 дуу жагсаалт, UK Single жагсаалтыг тус бүр гурван долоо хоногийн турш тэргүүлсэн байдаг. Рой Орбисон энэ дуугаараа 1991 онд Гремми наадмаас шагнал хүртсэн нь бий.
Рой Орбисоны дуулсан анхны хувилбар:
Мэдээж энэ агуу дууны ковер хувилбар маш ихээр гарсан байдаг. Өнөөдөр та бүхэндээ хамгийн сонирхолтой хувилбаруудыг нь түүвэрлэн танилцуулж байна. Royal Philharmonic Orchestra ковер хувилбар маш онцгой болсон юм.
Ирландын хөвгүүдийн Westlife хамтлаг хэдийнээс охидыг хуйлруулдаг ч "Oh Pretty Woman" дууг ковер хийн дуулж бүсгүйчүүдийн хайрыг улам ихээр татаж байжээ.
Энэ хувилбар маш цоглог болсон санагдсан. Амьд хөгжмийн Магожак хамтлагийн ковер хувилбар:
Эцэст нь монгол дуучин энэхүү дууг хэрхэн ковер хийсэн хувилбарыг та бүхэндээ танилцуулж байна. "Яг түүн шиг" телевизийн шоуны үеэр A-Sound хамтлагийн дуучин Тэмүүлэн яг л Рой Орбисон шиг дуулсан нь бий.