Домогт Korn хамтлагийн MTV Unplugged 2006
Домогт Korn хамтлагийн MTV Unplugged 2006

 

Үзэгч, сонсогчидынхоо энэ үдшийн амралтад нь зориулан нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол NU Metal урсгалын гол төлөөлөгч болох америкийн Коrn хамтлагийн MTV Unplugged тоглолт юм. 

Korn хамтлаг

Korn хамтлаг

Бидний дээр өгүүлсэнчлэн Nu Metal урсгалын гол төлөөлөгч төдийгүй үндэслэгчдийн нэг Korn хамтлаг нь 1993 онд байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл дэлхий нийтийг байлдан дагуулсаар байна. Тэд 1994 онд хамтлагийн нэрээрээ нэрлэсэн анхны Korn цомгоо гаргаснаас хойш 12 студийн цомог гаргаж Биллбордын шилдэг 200 дууны жагсаалтад 12 дуу нь тэргүүн эгнээнд жагсаж байсан байна. Мөн тэд дэлхий даяар 35 сая орчим цомог борлуулж чадсан байдаг. 26 жилийн түүхэнд хамтлагийн нэг л гишүүнээ сольсон нь тус хамтлагийн бөмбөрчин юм. 2006 онд унаган бөмбөрчин Девид Силвериа хамтлагаасаа гарч одоогийн бөмбөрчин Рей Люзиер ирсэн байдаг. Ерөөс элдэв магтаал энэ хамтлагт зохихгүй. Товчхондоо тэд яруу, тансаг хөгжмийг чангаар илэрхийлдэг хамтлаг.

Korn: MTV Unplugged

2006 оны 12 сарын 9-ны өдөр Нью Йорк хотод MTV студид MTV Unplugged тоглолтынхоо бичлэгт орсон байдаг. Энэ нь Korn хамтлагийн анхны акустик тоглолт биш байлаа. Учир нь тэд мөн оныхоо долоодугаар сард ABC телевизийн шууд тоглолтод акустик тоглолтоо тоглож байсан байна. 

Korn MTV Unplugged тоглолтод дуучин The Cure хамтлаг болон Evanescence хамтлагийн дуучин Эми Лий хамтран оролцсон нь тоглолтыг улам төгс болгож өгсөн юм. Мөн түүнчлэн өвөрмөц содон хөгжмийн зэмсгүүд ... энэ бол агуу Korn.  

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл