СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-07

ШУУД: АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан тушаалаас нь буулгана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ мэдээллийг өглөө

Тэрээр, "Өчигдөр Эрдэнэтийн 49 хувийг хууль бус аргаар худалдаж авсан нөхдийг шүүх сулласан байна. Ингэхдээ нөгөө л луйврын аргаа хэрэглэсэн байна. Шүүгчийг нь сольж байгаад, дээрээс нь нөлөө бүхий улс төрчид шүүгч прокуроруудыг дарамталж байгаад суллуулсан байна.

Гэхдээ бид бууж өгөхгүй. Жилийн өмнө МАНАН мафийн нөхдүүдийг шалгана гэдэг мөрөөдөл байсан. Сахал Б.Эрдэнэбилэгийг, Ц.Элбэгдоржийг АТГ-т дуудна гэдэг жирийн Монгол хүний санаанд ч багтамгүй зүйл байсан. Амь насаа дэнчин тавьсан хэрэг байсан. 

Ямар ч байсан Монгол түмний тэмцлийн үр дүнд МАНАН-ийн толгойлогч нарыг Ганц худаг руу хүргэдэг болсон байна. 

Гэхдээ хууль шүүхийн байгууллагын, МАНАН-ийн гар хөл болсон прокурор шүүгч нарын завхралаас болж тэр хүмүүст бодит хариуцлага тооцох боломж хараахан бүрдээгүй байна.

Тун удахгүй " гэлээ. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай УИХ-ын Тамгын газарт гаргасан албан бичигтээ Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын хуулийн хугацаа 2017 онд дууссан гэж мэдэгдсэн билээ 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.