СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-03-07

Ерөнхийлөгч АТГ-ын дарга нарыг чөлөөлөхийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх санал хүргүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга уИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэв.

Тус албан бичигт “УИХ 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд тогтоол гаргаж АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг. Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө хүсэлт гаргаж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүний хүрээнд УИХ нөхөн томилгоо хийж 2015 оны хоёрдугаар сарын 11-нд тогтоол гаргаж, Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар, 2016 оны долдугаар сарын 08-нд тогтоол гаргаж Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон. Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа авлигын эсрэг хуулийн дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм. Иймд ” гэсэн байна.

Түүнчлэн “Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу миний бие өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч УИХ-ын чуулган завсарласны улмаас шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа болно. Иймд УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна” гэжээ. Мөн бүрэн эрх нь дуусгавар болсон улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Г.Эрдэнэбатын чөлөөлөх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа дурджээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.