Зохиогчийн маргаан нь 10 жил үргэлжилсэн "Under Pressure"
Зохиогчийн маргаан нь 10 жил үргэлжилсэн "Under Pressure"

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар домогт Queen хамтлаг болон дуучин Девид Бови нарын хамтран дуулсан алдарт "Under Pressure" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"Under Pressure"

1981 онд зохиогдож Английн сингл жагсаалтуудыг тэргүүлсэн "Under Pressure" дуу нь Queen хамтлагийн хоёр дахь, дуучин Девид Бовигийн гурав дахь хит жагсаалтыг тэргүүлсэн дуу болсон юм. Queen хамтлагийн 1982 оны Hot Space цомогт багтсан уг дууг 1986 он хүртэл Queen хамтлаг амьд аялан тоглолт бүр дээрээ дуулдаг байлаа. 

Энэ дуу бүтсэн түүх их сонирхолтой. Queen хамтлагийн Cool Cat хэмээх дуун дээр дуучин Дэвид Бови хамтран дуулахаар бичүүлж байсан ч үр дүн нь тийм ч сайн болоогүй тул түүний хоолойд арилгасан байдаг. Харин тэд хамтдаа нэгэн шинэ дуу бичиж эхэлсэн нь Under Pressure байлаа.

Зохиогчийн эзэмшил тал дээр маргаантай болсон ч дуу яалт ч байхгүй хит болж чадлаа. Домогт дуучин Фредди Меркуриг нас барах хүртэл Дэвид Бови өөрийн тоглолтууддаа энэ дууг нэг ч удаа дуулж байгаагүй ба харин 1992 онд Фредди Меркуригийн хүндэтгэлийн тоглолт дээр Анне Ленокстой хамтран дуулсан нь бий.  

 2005 онд The Used болон My Chemical Romance Альтернатив хамтлагууд ковер хийн дуулсан нь цомогт болж гараагүй ч интернэт таталтаар маш олон хувь татагдсан тоо бий. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл