Л.Сосорбарам охин Европ тивд бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсаар түрүүллээ
Л.Сосорбарам охин Европ тивд бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсаар түрүүллээ

Сурталчилгаа
Л.Сосорбарам охин Европ тивд бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсаар түрүүллээ

 

Европын жүдо бөхийн холбоо, Чехийн жүдо бөхийн холбоо хамтран "Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн" Чех улсын Параг хотноо зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд 31 орны 187 хүчирхэг эмэгтэй жүдочид оролцсон бол Монгол улсаа төлөөлөн Л.Сосорбарам нарын зургаан жүдоч оролцсон юм.

Манай бөхчүүдээс -52кг жинд: “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам А хэсгийг, “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Б.Хорлоодой С хэсгийг тэргүүлэн барилдаж улмаар финалд хоорондоо тунан барилдсан юм. 

Л.Сосорбарамын хувьд эхний тойрогт гоц мөргөж финал хүртэл дараах барилдааныг хийжээ. 

  • Хоёрдугаар тойрогт Францийн Маркоу Жулиг цэвэр ялсан.
  • Гуравдугаар тойрогт Германы Нодмейр Бучардыг цэвэр ялсан.
  • Хагас шигшээд Азербейжаны Флориан Александраг нэмэлт цаг дээр ялсан. 
  • Финалд нутаг нэгт Б.Хорлоодойг торгуулиар цэвэр ялснаар аваргын алтан медалийг хүртжээ. 

Ингэснээр манай улсын бөхчүүд нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэмцээнд оролцогч 31 улсаас дөрөвдүгээр байранд жагслаа. 

Эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээний медалийн хүснэгт

Та бүхэн шууд дамжуулалтын видеог ухраан барилдааныг нөхөж үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0