Queen хамтлагийн "We Will Rok You" дууг мянга мянган хамтлаг ковер хийсэн
Queen хамтлагийн "We Will Rok You" дууг мянга мянган хамтлаг ковер хийсэн

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар домогт Queen хамтлагийн алдарт "We Will Rok You" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"We Will Rok You"

1997 онд Queen хамтлагийн гитарчин Брайн Мэй "We Will Rok You" дууг зохиосон байдаг. Саяхан оскарын наадмын хамаг томоохон шагналуудын эзэн болсон "Bohemian Rhapsody" киног хэрэв та үзсэн бол уг кинон дээр энэ дуу хэрхэн бүтсэн түүхийн хэсэг гардаг. 2009 онд энэ гайхамшигтай дууг Греммигийн хүндэтгэлийн танхимд залсан байна.

Анх гарсан даруйдаа We Are the Champions дууны хамт дэлхийн өнцөг булан бүрд хит жагсаалтуудыг хамтдаа тэргүүлж байлаа. Энэхүү хоёр дуу өнөөдөр спортын сүлд дуу болтлоо бид бүгдийн сэтгэлд хоногшжээ. 

 Queen хамтлагийн дуулсан эх хувилбар /1977 он/

2000 онд Английн хөвгүүдийн хамтлаг болох Five хамтлаг Queen хамтлагийн гитарчин Брайн Мей болон бөмбөрчин Рожер Тейлор нартай хамтран ковер хийн дуулсан нь дууг дахин хит болгож чадсан байдаг. 

2004 онд Америкийн поп дуучид болох Бритни Спийрс, Бионс, Пинк нар Пепси ундааны сурталчилгаанд энэ дууг өөрсдийн хувилбараар ковер хийн дуулсан нь бас л өвөрмөц болсон байдаг. 

Энэхүү нийтлэлийг бичигч миний хувьд 1992 оны Фредди Меркуригийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн тоглолт дээр Guns N' Roses хамтлагийн дуучин Axl Rose-ийн ковер хийсэн хувилбарт хамгаас илүү дуртай байж мэднэ. 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл