Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнд манай зургаан бөх зодоглоно

Сурталчилгаа
Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнд манай зургаан бөх зодоглоно

 

Маргааш буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Европын жүдо бөхийн холбооноос "Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн" Чех улсын Параг хотноо зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд 31 орны 187 хүчирхэг эмэгтэй жүдочид оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бол Монгол улсаа төлөөлөн өнгөрөгч Дюселдорфийн их дуулга тэмцээнд урамтай сайхан барилдаж мөнгөн медаль хүртсэн Л.Сосорбарам нарын зургаан жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. 

Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээн

Монголын багт:

-52кг жинд: “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам, “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Б.Хорлоодой нар. 

-70кг жинд:  “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Баасанжаргал, Бага насны ази тивийн аваргын хүрэл медальт С.Лхагвадулам нар.

-78кг жинд: “Алдар” спорт хорооны тамирчин Ш.Сэржмядаг

+78кг жинд: “Хилчин” спорт хорооны тамирчин, 2019 оны Монгол Улсын аварга Э.Гандиймаа нар оролцох мэдүүлгээ өгөөд байна. 

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

16 цагаас бүх жингийн урьдчилсан барилдаан.

23 цагаас бүх жингийн медалийн төлөөх барилдаан явагдах хуваарьтай байна. 

www.livetv.mn/sport сайтын спортын мэдээллийн алба уламжлал ёсоор уг тэмцээнийг шууд дамжуулахаар ажиллаж байна. 

Та бүхэндээ Дюселдорфийн их дуулга тэмцээний гурав дахь өдрийн шилдэг цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна. 

 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0