СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-01

ШУУД: АТГ-аас Гавьяат хуульч агсныг саатуулан шалгасан талаараа тайлбар хийлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Гавьяат хуульч агсан Л.Бямбаагийн цаг бусын үхэлтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийсэн билээ (энд дарж уншина уу)

Үүнтэй холбогдуулж, АТГ-аас тодруулга хүсэж олон тооны хэвлэл мэдээллийн байгууллага хандсан учир АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар мэдээлэл өглөө. 

-Энэхүү мэдээллийг Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байна. Талийгаач авлига өгсөн байж болзошгүй баримт тогтоогдсон учраас Прокурорын зөвшөөрлөөр саатуулсан. Талийгаачийн ажил, зуслан, мөн гэрт нь нэгжлэг хийх үндэслэл, баримт байгааг Прокурорт танилцуулсны дагуу 14 цагаас оройны 20 цаг хүртэл ажиллагаа хийгдсэн.

Саатуулан шалгах 48 цагийн хугацаа дуусах гэж байсан учраас суллаж авъя гээд очиход нас барсан байдалтай олдсон. Хэрэгт холбогдолтой бусад нотлох баримтуудыг дэлгэх боломжгүй. 

Өнөөдөр өмгөөлөгч С.Баасандорж өмгөөлөгч хэргийн талаар ямар баримтад тулгуурлан ярьсныг мэдэхгүй. Ер нь одоо болтол өмгөөлөх эрхээ бидэнд өгөөгүй байгаа. Мэргэжлийн хуульч хүн нийгэмд төөрөгдөл үүсгэх ёсгүй. Хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд харамсаж байна. 

461 дүгээр ангийн хяналтын камерын асуудалд бид оролцдоггүй. Тухайн үеийн бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мэдээллийг Цагдаагийн байгууллагаас авах ёстой.  

  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.