СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-01

ШУУД: Төрийн байгууллагууд нийлж байгаад хүний амь нас хохироосон тул уучлалт гуйх ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Гавьяат хуульч агсан Л.Бямбаа 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдож байх хугацаандаа нас барсан билээ. Энэ асуудлаар талийгаачийн өмгөөлөгч Ц.Баасандорж АТГ-т гомдол гаргасан тухайгаа мэдээллээ

Энэ хэрэг дээр АТГ, ШШГЕГ албан тушаалаа урвуулан ашиглаж, хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар хорьж, амь насыг нь хохироосон хэрэг болсон. Илүү цагийн хугацаагаар хорино гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 5-ын 3-т зааснаар хойшлуулшгүй байдлаар баривчилсан бол 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэж зөвшөөрөл авна гэсэн байдаг. Гэтэл талийгаачийг хойшлуулшгүй заалтаар баривчилчихаад 24 цагийн дотор шүүхэд мэдэгдээгүй. Улмаар 48 цаг орчмын хугацаагаар үргэлжлүүлж хорьсон.

Монгол улсын үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд "Хүнийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур байцааж хорихыг хориглоно" гэж заасан байдаг. 

24 цаг саатуулаад суллах ёстой байтал баасан гарагийн орой буюу 22-ны орой яллагдагчаар татаад цагдан хорих саналаа шүүх рүү хүргүүлэхэд "ажлын цаг дууссан" гэдэг шалтгаанаар шүүх хүлээж аваагүй байна. Ийм тохиолдолд тухайн хүнийг суллах үүрэгтэй.

Гэтэл цагдан хорих 461 дүгээр ангид аваачиж хууль бусаар хорьж эхэлснээс хойш 20 орчим цагийн дараа талийгаач амь насаа алдсан байдаг. 

- АТГ хуулинд заасан хугацаанаас илүү хугацаагаар хүнийг хорьсон.

-ШШГЕГ шүүхийн байгууллагын хорих шийдвэрийг авалгүйгээр талийгаачийг хорьсон. 

Иймд өмгөөлөгч нарын зүгээс АТГ-ын ажилтнууд болон хуулийн байгууллагын ажилтнуудыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн эрүү үүсгэн шалгуулах гомдлоо гаргасан. 

Бид талийгаачийг амиа хорлосон гэдэгт эргэлзэж байна

2019 оны хоёрдугаар сарын 21-ны орой талийгаачийг хорьсон. Баасан гарагийн өглөө өмгөөлөгч уулзах гээд очиход АТГ-ынхан Ганц худгаас аваад явчихсан байсан. 461 дүгээр ангид авчраад бүтэн өдөр ганцааранг нь байлгасан байдаг. Энэ бол гэмт хэрэг. 68 настай эмэгтэй хүн шүү дээ. Юу болсныг хэн ч мэдэхгүй. Бидэнд байгаа мэдээллээр бол АТГ-ын комиссарууд, ахлахууд, эрх бүхий албан тушаалтнууд хүүхэдтэй нь холбоотойгоор дарамталсан.  Энэ бол эрүүдэн шүүж байгаа хэлбэр. 

Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагын ажилтнууд энэ өрөөнд талийгаач хэнтэй уулзсан, ямар байдлаар дарамтлуулсан гэх мэдээллийг авч чадаагүй байна. 

Мөн үндсэн хуулинд зааснаар гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа хүн өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй. Гэтэл дөрөв дэх өдрийн орой АТГ-т авчраад 00:40 цаг хүртэл байлгахад өмгөөлөгч нь мөн тэр хугацаагаар хүлээсэн. Огт уулзуулаагүй. Баасан гарагийн өглөө өмгөөлөгч нь очоод бүтэн өдөржин хүлээсэн ч уулзуулаагүй. Ар гэрийнхэнтэй нь ч холбогдохыг зөвшөөрөөгүй. 

Хүний эрхийг Монгол улс уландаа гишгэсэн байна. АТГ гэдэг юунд ч дийлддэггүй байгууллага боллоо. Энэ байгууллагыг шалгадаг газар алга. Тэр ч байтугай цагдаагийн даргыг ч энэ байгууллага байцааж байна. Хүний амь насыг хохироочихоод уучлалт ч гуйдаггүй, "энэ хүн чинь авлига өгч байгаад баригдсан" гэх ухааны юм ярьж байна.

Хүнийг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад "гэмт хэрэгтэн" гэж үзэж болохгүй хууль байна. Нийгэмд "амиа хорлосон", "гэрээслэл бичсэн" гэх мэтээр ташаа мэдээлэл тарааж байна.

. Төрийн байгууллагууд нийлж байгаад хүний амь нас хохироосон. Үүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.