КОВЕР ДУУ: Зохиогчдоо "тоогдсон" ковер хувилбар "Just Like Heaven"
КОВЕР ДУУ: Зохиогчдоо "тоогдсон" ковер хувилбар "Just Like Heaven"

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "Just Like Heaven" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"Just Like Heaven"

Английн домогт Cure хамтлагийн Роберт Смит "Just Like Heaven" дуугаа эхнэртэйгээ далайн эргээр аялж явахдаа зохиосон байдаг. Энэ дуу нь түүний аз жаргалтай мөчүүдийн дурсамж юм. "Just Like Heaven" дуу нь Сure хамтлагийн 1987 оны долоо дахь Kiss Me, Kiss Me, Kiss Me цомогт багтсан ба хамтлагийг америкт алдаршуулсан анхны дуу болсон юм. Энэ дуу нь "бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтдаг ба манай сайт өмнө нь The Cure хамтлаг болон "Just Like Heaven" дууны талаар нийтлэл бичиж байсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Cure хамтлаг "Just Like Heaven" дууны эх хувилбар /1987 он/

Уг дууг Франц, Испани, Герман гээд дэлхийн олон улсад ковер хийн дуулж бичүүлсэн байдаг ба 1989 онд Америкийн альтернатив Dinosaur Jr. хамтлаг ковер хийн дуулсан хувилбараа дууг зохиогч Роберт Смитрүү явуулсан байна. Роберт Смит өөрийн дууны ковер хувилбарыг сонсоод : Би урьд өмнө хэзээ ч ийм сайн ковер хувилбарыг сонсож байсангүй. Энэ бол гайхамшиг. Магадгүй цаашдаа ч ийм сайн ковер хувилбар гарахгүй байх хэмээн үнэлсэн байдаг. 

Dinosaur Jr. хамтлагийн ковер хийн дуулсан хувилбар /1989 он/ 

Гэвч 2005 онд Гүрж гаралтай дуучин Кати Мело "Just Like Heaven"  дууг өөрийн хувилбараар ковер хийн дуулсан нь бүүр ч шилдэг ковер хувилбар болсон байж мэднэ. 

Дуучин Кати Мелогийн ковер хувилбар /2005 он/

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл