Дэлхийн шилдэг тоглолтууд: 2 Cellos
Дэлхийн шилдэг тоглолтууд: 2 Cellos

 

Эрхэм үзэгч таны энэ үдшийн амралтад тань зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цуврал булангийхаа энэ удаагийн дугаараар нэгэн сонирхолтой тоглолтыг хүргэхээр бэлтгэлээ. Энэ бол 2 Cellos хамтлагийн 2013 онд Pula цэнгэлдэхэд тоглосон тоглолтыг бүрэн эхээр нь та бүхэндээ толилуулж байна. 

2 Cellos

Хорватаас гаралтай хийлийн хослол 2 Cellos хамтлаг нь 2011 онд Sony Masterworks компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаар хэн бүхний сайн мэдэх поп, рок болон киноны хөгжмүүдийг өөрсдийн хэв маягаар тоглож дөрвөн цомог гаргаад байгаа юм. Тэд хамгийн анх попын хаан Майкл Жексоны домогт Smooth Criminal дууг хийлээр ковер хийн тоглон уг бичлэгээ Youtube суваг дээр байршуулсан байна. Уг бичлэгийг ердөө хоёрхон долоо хоногийн дотор гурван сая хүн үзсэн байна. Одоо уг бичлэгийг 30 гаран сая хүн үзээд байгаа юм. 

Тэд хамгийн анхны бие даасан хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн "2 Cellos" цомогтоо хэн хүний сайн мэдэх хит 12 дууг хийл хөгжмөөр ковер хийн тоглон бичүүлсэн байдаг. Энд u2, Майкл Жексон, Guns N' Roses, Nirvana зэрэг алдартай хамтлагуудын хит дуунуудыг багтаасан байдаг. Мэдээж тэд хийл хөгжим дээр тоглож болохуйц дуунууд сонгож авснаа ярьсан байдаг. 

Одоо хамтдаа тэдний Хорват улсын Пула цэнгэлдэхэд тоглосон амьд тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь үзэж сонирхоцгооё. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл