Дасгалжуулагчтайгаа тэрсэлдсэн хаалгач шийтгүүллээ

Сурталчилгаа
Дасгалжуулагчтайгаа тэрсэлдсэн хаалгач шийтгүүллээ

 

Өнгөрсөн амралтын өдөр Английн цомын тэмцээний шигшээ тоглолт Манчестер Сити болон Челси багуудын хооронд өрнөлөө.

Манчестер Сити - Челси

Уг тоглолтын гол дуулиан нь Челси багийн хаалгач Кепа Арризабагала багийн дасгалжуулагч Сарригийн солилцоо хийх шийдвэрийг эсэргүүцэж талбайдаа үлдсэн билээ. Дасгалжуулагч Сарри түүнийг нэмэлт цагуудтай нийлээд нэлээд удаан талбай дээр байсан тул ядарсан гэж үзсэн мөн торгуулийн цохилтыг хаах тал дээр Вилли Кабаллеро түүнээс харьцангуй өндөр хувьтай хаадаг зэрэг хүчин зүйлсийн улмаас түүнийг солихыг хүссэн нь мэдээж. Гэвч дасгалжуулагчийн шийдвэрийг үл хүндэтгэсэнд ихэд бухимдан дасгалжуулагч Сарри талбайг орхихоор явсан хэдий ч буцаж талбайдаа үлдэхээр шийдсэн юм.

Гэвч уг тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэж 4:3 харьцаагаар Манчестер Сити түрүүлж аварга болсон юм. 

Саrabao цомын аварга Манчестер сити клуб

Дасгалжуулагчийн шийдвэрийг үл хүндэтгэсэн уг үйл явдалд нь багийн зүгээс түүнийг долоо хоногийн цалингаар торгож, тус цалингийн мөнгийг Челсигийн сайн үйлсийн санд хандивлахаар болжээ. Энэхүү торгуулийн мөнгөн дүн нь ойролцоогоор 190.000 паунд болж байгаа юм байна. 

Кепа Арризабагалагийн хувьд одоо 24 настай харьцангуй залуу хаалгач бөгөөд өнгөрсөн онд Испанийн Атлетик Билбао багаас 92.8 сая долларын гэрээгээр Челсид ирээд байгаа юм.   


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0