КОВЕР ДУУ: Хагас зуун жил хит хэвээрээ байгаа дуу "Walk On By"
КОВЕР ДУУ: Хагас зуун жил хит хэвээрээ байгаа дуу "Walk On By"

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "Walk On By" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"Walk On By"

Энэ дуу анх 1963 онд зохиогдож байжээ. Анхны дуучин нь америкийн алдарт дуучин Дионне Варвик юм. "Walk On By" дуу маш олон хувилбараар дэлхийн өнцөг булан бүрд гарах болгондоо хит жагсаалтыг тэргүүлж байдаг шилдэг дуу юм.

Дуучин Дионне Варкикийн дуулсан анхны хувилбар 1963 он

Ковер хувилбар нь зөвхөн англи хэл дээр бус олон орны хэл дээр дуулагдсан байдаг байна. Тухайлбал Герман хэл дээр "Geh Vorbei" нэртэйгээр гарсан байдаг байна. Монголын жазз дуучин Ц.Хулан энэ дууг бас ковер хийж цомогтоо багтаасан байдаг. Мөн Канадын фолк рок хамтлаг болох Bobby Kris and the Imperials 1965 онд ковер хийж дуулсан нь Канадын хит жагсаалтыг тэргүүлж байсан байна. 

1978 онд Панк рок the Stranglers хамтлаг өөрсдийн хувилбараар ковер хийж дуулсан нь Англи улсад энэ дууг таниулсан гэхэд болно. 

1990 онд Америкийн R&B дуучин Сибил ковер хийж дуулсан нь маш өвөрмөц болсон бөгөөд уг дуучинг нэр алдарт хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн дуу боллоо. 

 "Walk On By" одоо ч хит хэвээрээ байгаа ба америкийн реппер Логик 2013 онд ковер хийн дуулж бичүүлсэн байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл