КОВЕР ДУУ: "Moon River" дууны анхны дуучин нь Анды Виллиамс
КОВЕР ДУУ: "Moon River" дууны анхны дуучин нь Анды Виллиамс

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "Moon River" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ. 

"Moon River"

Анх энэ дуу нь 1961 онд "Breakfast at Tiffany's" романд инээдмийн киноны дуу болон мэндэлж байжээ. Анхны дуучин нь америкийн алдарт дуучин Анди Виллиамс бөгөөд энэ дуугаараа 1962 онд Гремми наадмаас оны шилдэг бичлэг, оны шилдэг дуу шагналыг хүртэж байсан хэдий ч уг дуугаа сингл хэлбэрээр гаргаж борлуулж байсангүй. Уг дууны зохигч Жонны Мерсер нь 1950-аад оны үед голцуу Рок н Ролл дуу дагнан зохиож байсан хэдий ч "Moon River" дуугаараа олонд танигдаж карьертаа шинэ хувьсалыг авч ирсэн байна. 

Moon River дууны анхны хувилбар Анди Виллиамс 1961 он.

Мэдээж энэхүү алдарт "Moon River" дууг маш олон хамтлаг дуучид ковер хийн дуулсан ч нийтэд хамгийн их хүрсэн нь хорьдугаар зууны домогт дуучин Френк Синатрагийн дуулсан хувилбар байж мэднэ. 

Мөн түүнчлэн жазз хөгжмийн ноён оргил Льюс Армстронг ч гайхалтай ковер хийн дуулсан нь бий. 

Домогт дуучин Род Стевард өөрийн үндсэн имидж болсон сөөнгдүү хоолойгоороо энэ дууг бас амьлуулсан байдаг. 

Хамгийн сүүлд 2018 онд Америкийн реппер дуучин Фрэнк Ошиан өөрийн хувилбараар дуулж орчин цагийн сонсогчдод дахин хүргэсэн байдаг. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Мэдээж анхны хувилбар.Баярлалаа.