СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Элбэгдорж: Тавантолгойн асуудлаар гэрчээр дуудаж мэдүүлэг авлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөөр очсон. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувьд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн Тавантолгойн гэх 178 хуудас материалын мөрөөр тус газраас мэдүүлэг авахаар дууджээ

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгч байна гэж бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр АТГ-аас гарч ирээд сэтгүүлчдэд,

-. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч. Миний хувьд хуулийн байгууллагаас зугтаах ямар ч шаардлага байхгүй.

Нэгдүгээрт, албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. Хууль дуудсан бол ирж байх ёстой. Хоёрдугаарт, Монгол улс ШХАБТ гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмнийн эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна. Миний хувьд 178 хуудас материалтай танилцаагүй. Ерөнхийлөгчөөс дээрх 178 хуудас материалаа ард түмэнд ил болгох хүсэлт тавьж байгаа. Тэнд бол нуух зүйл байх ёсгүй гэж хариуллаа. 

Тэрбээр өнөөдөр өглөө твиттер хаягтаа "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлөн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" гэж жиргэсэн билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.