Урьд шөнө аваргуудын лигийн хоёр тоглолт болж өнгөрлөө. Францийн Олимпик Лион болон Спанийн Барселона, Английн Ливерпүүл болон Германы Байерн Мьюнхэн клубуудын хооронд тулаан өрнөлөө. Аль аль тоглолт нь гоолгүй хаалга хуурай өнгөрсөн ч уйдахааргүй гоё тоглолт боллоо.
Ливерпүүл клуб Байерн Мьюнхэн клубтэй европын тэмцээнд гурав дахь удаагаа гоолгүй тэнцэв.
Тэдний тоглолт үндсэндээ эн тэнцүүхэн өрнөсөн ч Ливерпүүл арай илүү тоглосон гэж дүгнэхэд болно. Тэдэнд маш олон гоолын боломж олдсон хэдий ч тэд энэ боломжуудаа ашиглаж чадсангүй. Ливерпүүл клуб Европын тэмцээний хүрээнд Энфилд цэнгэлдэхдээ хийсэн сүүлийн 20 тоглолтондоо хожигдоогүй байгаа ч өнгөрсөн улиралд Порто клубтэй тоглохдоо мөн оноо авч чадаагүйтэй нэгэн адил сүүлийн 20 тоглолтод оноо авч чадаагүй хоёр дахь тохиолдол нь болж байна. Мөн түүнчлэн хоёр багийн хувьд Европын тэмцээнд гурав дахь удаагаа гоолгүй тэнцэж байна. (1971/1972 Cup Winner's Cup, 1980/1981 Europian Cup, 2018/2019 Champions League)
Тэдний хариу тоглолт 3 дугаар сарын 14 шөнө 04:00 Мьюнхэний талбайд болно.
Тоглолтын тойм бичлэгийг толилуулж байна.