Снукер биллиардын чансаа өндөр Welsh Open тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж дууслаа. Энэхүү тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгчдээс бүрдсэн шилдэг 128 тамирчин оролцож финалд дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй Нейл Робертсон дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж буй Стуарт Бингхам нар тунан үлдсэн юм.
Финалын тоглолт үндсэндээ "ухааны тоглолт" болж өнгөрсөн ба хэн хэн нь маш хүлээцтэй тоглолтыг үзүүллээ. Тоглолтын үр дүн 9:7 харьцаагаар 2010 оны дэлхийн аварга Нэйл Робертсон хожлоо. Нейл Робертсоны хувьд 2010 болон 2013 онд карьерынхаа хамгийн сайн амжилтуудыг үзүүлж хэд хэдэн томоохон тэмцээнд түрүүлж байсан юм. 2019 он гарсаар анхныхаа том тэмцээнд түрүүлж буй Нейл Робертсон энэ жил тун өнгөтэй байна. Welsh Open тэмцээнд бүх өрсөлдөгч нараа илт илүүрхэн хожсоор түрүүллээ.
Welsh Open тэмцээний финалд Нейл Робертсон болон Стуарт Бингхам нарын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.