Б.Ганхайч Крассковаг нутаг дээр нь савж алтан медаль хүртлээ
Б.Ганхайч Крассковаг нутаг дээр нь савж алтан медаль хүртлээ

Сурталчилгаа
Б.Ганхайч Крассковаг нутаг дээр нь савж алтан медаль хүртлээ

 

Өчигдөр Австри улсын Оберварт хотноо дэлхийн 35 орны 199 эмэгтэй жүдочид оролцсон Европын эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд манай 7 жүдоч оролцсон юм.

Манай сайт Монгол бөхчүүдийнхээ барилдааны бичлэгүүдийг түүвэрлэн хүргэж байгаа ба энэ удаад “Алдар” спорт хорооны тамирчин Болдын Ганхайчын барилдаануудыг онцлон толилуулж байна. 

Б.Ганхайч Европ тивээс алтан медаль хүртлээ

63кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин Болдын Ганхайч С хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөсөн юм. Хоёрдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Зэлтнэр Тинатай барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан юм. (Доорх бичлэгийн 2:01:57 цаг дээр тааруулан үзнэ үү)

Гуравдугаар тойрогт Польшийн Зиманска Ангелика барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялж хагас шигшээд барилдах эрхээ авлаа. (Доорх бичлэгийн 3:22:00 цаг дээр тааруулан үзнэ үү)

Хагас шигшээд D хэсгийг тэргүүлэгч 2008 Бээжингийн Олимпийн их наадмын хүрэл медальт Бразилын Куадрос Кетлинтэй барилдан мөн нэмэлт цаг дээр цэвэр яллаа. (Доорх бичлэгийн 4:30:00 цаг дээр тааруулан үзнэ үү)

Алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Крассковаг ялж алтан медалийг зүүлээ. Өмнө нь 2017 онд хоёр бөх хоорондоо Хөх хотын гран при тэмцээнд учраа тааран барилдахад манай бөх ялагдаад байсан бол энэ удаад даагаа нэхэж ялалт байгууллаа.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0