Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №375 Bee Gees, ‘How Deep Is Your Love’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №375 Bee Gees, ‘How Deep Is Your Love’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Bee Gees, ‘How Deep Is Your Love’

Домогт "Bee Gees" хамтлаг

Манай сайтын хөгжмийн мэдээллийн албанаас өмнө нь дэлхийн шилдэг тоглолтууд цувралаараа үзэгчиддээ алдарт Bee Gees хамтлагийн 1997 онд Лас Вегас хотноо тавьж байсан алдарт "One Night Only" тоглолтыг хүргэж байсан билээ. Мөн энэхүү домогт хамтлагийн тухай мэдээлж байсан юм. Энэ мэдээг уншихыг хүсвэл энд дарна уу. 

Анх гарсан даруйдаа Америк, Англи, Австралийн хит жагсаалтуудыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байсан юм. Хамтлагийнхан ч өөрсдөө ‘How Deep Is Your Love’ дуугаа хамтлагийнхаа хамгийн шилдэг дуу хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. 

‘How Deep Is Your Love’ дууг маш олон хамтлаг, дуучид Cover хийж дуулсан байдаг ба 1996 онд Take That хамтлагийн дуулсан хувилбар нь тухайн үедээ дахин хит болж чадсан юм. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл