Дэлхийн шилдэг тоглолтууд: Bee Gees "One Night Only" 1997
Дэлхийн шилдэг тоглолтууд: Bee Gees "One Night Only" 1997

 

Дэлхийн шилдэг тоглолтууд цувралынхаа ээлжит булангаараа та бүхний амралтанд зориулан алдарт Bee Gees хамтлагийн 1997 онд Лас Вегас хотноо тавьж байсан алдарт "One Night Only" тоглолтыг хүргэхээр бэлтгэлээ. 

Bee Gees 

Ах дүү Варри, Робин, Маурис нар 1958 онд алдарт "Bee Gees" хамтлагаа байгуулж байжээ. "Bee Gees" хамтлагийн нэр нь ах дүү Жибс буюу Brothers Gibbs BGs- Bee Gees гэсэн утгатай бөгөөд Хамтлагийн бүрэлхэхүүнд том ах болох Barry Gibb /1946/ ихэр дүү Robin Gibb /1949-2012/ Maurice Gibb /1949-2003/ бүрэлдэхүүнтэй. Яг энэ онд бага дүү Andy Gibb /1958-1988/ мэндэлсэн. Гэхдээ хамтлагийн бүрэлдэхүүнд байгаагүй тусдаа уран бүтээлч байсан байна. Тэд түүхэндээ 220 гаруй сая цомог дэлхий даяар борлуулж чадсанаараа бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулсан хамтлагуудын тэргүүн эгнээнд багтдаг байна. "Bee Gees" хамтлагийн өмнө Майкл Жексон, Битлз, Пол Маккартни, Гарть Брүүкс нар л ордог байна.

"Bee Gees" хамтлагийг 1997 онд Рок Н Роллын алдарын танхимд залсан байдаг. 1958 оноос 2003 хүртэл идвэхитэй уран бүтээлээ туурвиж байсан ба энэ хугацаанд нийт 22 студийн цомог гаргажээ. Харин хамтлагийн гишүүн Маурис Гибб 2003 онд 53 насандаа нас барснаар хамтлаг цаашид уран бүтээл хийхээ больсон байдаг. Тэдний 45 жилийн уран бүтээл ийнхүү зогссон хэдий ч үүнээс 6 жилийн дараа буюу 2009 онд Робин болон Барри нар дахин уран бүтээлээ хийж эхэлсэн боловч удалгүй хамтлаг бүр мөсөн тарсан гэхэд болно. Учир нь 2012 онд хамтлагийн гишүүн Робин 62 насандаа нас барлаа. 

1997 онд "Bee Gees" хамтлаг маш олон аялан тоглолтууд хийж байсан ба бид бүхний өнөөдөр үзэх "One Night Only" тоглолтыг Лас Вегас хотын алдарт MGM Grand-д тоглосон байдаг. Энэ тоглолтыг онцолсоны учир энд хамтлагийн бүхий л хит дуунууд эгшиглэдэг юм. Хамтлагийнхан тоглолтоо хийснээс 2 жилийн дараа буюу 199 онд уг тоглолтын бичлэгээ цомог болгон гаргасан нь мөн л маш өндөр борлуулалттай цомог болсон юм. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл